Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Метро барих төслийн 181 тэрбум төгрөгийн төсөвтэй зөвлөх үйлчилгээний II шатны тендерийг ирэх сарын 3-нд нээнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн нэгдүгээр шатанд 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлажээ.

Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 14:00 цаг хүртэл www.tender.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, тухайн өдрийн 14:10 цагт олон нийтэд нээлттэй болгох юм байна.

Зөвлөх үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг 181,935,000,000 төгрөг байна. Харин тухайн онд санхүүжих төсөв нь 54,580,500,000 төгрөг болохыг тендерийн урилгад тусгажээ. 

Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

Эхний шатны тендерт саналаа ирүүлсэн 20 компаниас хамгийн олон буюу тав нь Монголын компани байна.

зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС