Монголд анх удаа олон улсын хамгийн том боловсролын арга хэмжээ болох STEAMEX 2024 энэ сарын 5, 6, 7-ны өдрүүдэд “Zaisan Hill”-д зохион байгуулагдах гэж байна. STEAM гэдэг нь Science, Technology, Engineering, Art, Mathematics буюу Шинжлэх ухаан, Технологи, Боловсрол, Инженерчлэл, Урлаг гоо зүй, Математик гэсэн үгийн товчлол юм.
Арга хэмжээний үеэр 360 Hand’s – On Workshop буюу бага ангийн болон байгалийн ухааны багш нарыг чадавхжуулах 100% практик туршилт болон STEAM боловсролын олон улсын амжилттай туршлагуудаас хуваалцах болно. Үүнд оролцсоноор багш нар шинжлэх ухааны хичээлийг хэрхэн сонирхолтой, бүтээлч байдлаар хүргэхэд суралцах юм. Түүнчлэн уг арга хэмжээнд хүүхэд багачууд шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг ч мөн мэдэж авна.
Энэхүү хөтөлбөрт 21 аймаг бүрээс багш нар оролцуулах зорилготой бөгөөд ХХБ-с жил бүр зохион байгуулдаг “Хязгааргүй Мөрөөдөл” төслийн хүрээнд 100 багшийн төлбөрийг төлөн дэмжин ажиллахаар боллоо. ХХБ өнгөрсөн удаад ч мөн “Дэлхийн сансрын 7” хоног арга хэмжээг дэмжин ажиллаж, шинжлэх ухаанд дуртай хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг дэмжсэн билээ.
Худалдаа Хөгжлийн Банк нь олон улсад нэр хүндтэй, секторын анхдагч банкныхаа хувьд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын мэдлэг боловсролын төлөөх ажлыг үргэлж дэмжин ажиллах болно.
ХЭЗЭЭ: 2024 оны 4 дүгээр сарын 5, 6, 7-нд өдөр бүр 10:00-18:00
ХААНА: УБ хот, Зайсан хилл цогцолбор
Шинжлэх ухааныг туршиж үзье!
Шинжлэх ухаан бол хүн төрөлхтний ХӨГЖИЛ ДЭВШИЛ
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!