Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Франц улс шумуултай "дайн" зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 25
IKON.MN
Зураг зураг
БАР шумуул - Эх сурвалж Inside The Games

Сүүлийн 20 жилийн хугацаанд Европт тэр тусмаа Францад шумуулаар дамждаг вирусийн гаралтай өвчний халдвар эрс нэмэгдсэн. 

Азийн бар шумуулын уршгаар денге буюу яс хугалах халуун, Чикунгунья болон Зика вирусийн халдвар тархдаг. 

Францын эрх баригчид саяхан баруун хойд хэсэгт орших Норманди хотыг шумуулгүй сүүлчийн бүс нутаг гэдгийг олонд зарласан. Гэвч олимп эхлэхэд дөрвөн сарын хугацаа үлдээд буй энэ үед шумуулд хазуулж вирусийн халдвар авбал тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж болзошгүйг судлаачид анхааруулжээ. Тухайлбал судлаач Дидье Фонтенил "Хэрвээ денге вирусээр өвдвөл тамирчид тэмцээнд оролцох боломжгүй болно" гэж ярьсан юм.

Денге вирусийн халдвар Францад өнгөрсөн онд 45 тохиолдол бүртгэгдсэн. Орон нутагт халдвар гарсантай холбоотой бөгөөд бар шумуул нь цэцгийн сав, тавагт үлдсэн бага хэмжээний усанд өндгөө шахаж үржих чадвартай байдаг аж. Тиймээс иргэдийг өрөө, тасалгааны жижиг цэцгийн савандаа ус үлдээлгүй цэвэрлэж байхыг мэргэжилтнүүд сануулжээ. Бусад төрлийн шумуулыг бодвол бар шумуул нь өдрийн цагаар хатгадаг тул тор үр дүнгээ өгдөггүй гэнэ. 

Ингэснээр тус шумуулын үржлийн 80 гаруй хувийг устгаж чадна гэж Д.Фонтенил ярьсан юм. Үлдсэн хэсэгт шумуулын авгалдайд хэрэглэдэг хор цацвал үр дүнтэй аж.

Францад шумуулын эсрэг тэмцэл улам эрчимжиж байна. Тус улсын Qista компани сүүлийн 10 жилийн хугацаанд 26 оронд шавжийн эсрэг 13,000 систем суулгасан юм. Өнгөрсөн сард Biogents хэмээх тусгай чиглэлийн компани Марсель хотод болох дарвуулт завины уралдааны үеэр эрэг орчмыг шумуулаас хамгаалах гэрээ байгуулжээ. Тэд чийглэг орчин бүхий нэг га газарт 15 шумуул устгах төхөөрөмж суулгахаар болсон юм.

 

Эх сурвалж: The Inside Games