Ажил, гэр бүл, үр хүүхэд гэж явсаар нэг л мэдэхэд нас ахиж, арьс тань залуугийнх шигээ байхаа больсон байна уу? Санаагаа бүү чилээгээрэй. Бид танд Япон улсад төвтэй ROHTO группийн “50 МЕГҮМИ” буюу 50+ эмэгтэйчүүдэд тусгайлан зориулагдсан арьс арчилгааны брэндийг танилцуулж байна.
Эмэгтэйчүүдийн хувьд 50+ наснаас арьсны pH тэнцвэр алдагдах, хуурайшиж сулрах, гүн үрчлээ огцом нэмэгдэх, нөсөө толбо үүсэх зэрэг асуудал тулгардаг шүү дээ. Эдгээр асуудалд яг цав тохирох арчилгааг олоход тун бэрх. Харин Мегүми брэнд нь дээрх арьсны асуудлыг ердөө цөөн алхамт арьс арчилгааны тусламжтайгаар эрүүл, чийглэг, толигор арьсыг эргүүлэн авч ирэх боломжтой гэвэл та итгэх үү?
МЕГҮМИ нь найрлагадаа 50 төрлийн ургамлын охь, 2 төрлийн гиалоруны хүчил, 3 төрлийн коллаген агуулдаг. Эдгээр органик, арьсанд нэн шаардлагатай орц найрлагууд нь арьсны тослог алдагдлыг тэнцвэржүүлэхээс гадна үрчлээний эсрэг, арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг.
1. Каллогентай чийгшүүлэх тоник – Ердөө нэг савлагаанд тоник, сүүн шингэн, эссенз, тос, маск зэргийг багтаасан өндөр үйлчилгээтэй, шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн. Коллагены эрчимтэй нэгдэл агуулсан ба арьсны унжилтаас шалтгаалсан нүхжилт, хөгшрөлтийн сэвх, нөсөө толбыг цайруулах, арьсны уян хатан чанарыг сайжруулна. Химийн хүчтэй синтетик найрлагагүй, эрүүл орцоор бүтээгдсэн тул эмзэг, хуурай арьсанд ч хэрэглэхэд тааламжтай эерэг нөлөөтэй.
2. Цайруулах тоник – Гиалоруны идэвхтэй найрлагаас бүтсэн тул арьсны гүнийг чийгшүүлэх, өнгөө алдсан, гундсан арьсыг жигд цайруулах, хөгшрөлтийн нөсөө толбыг арилгах үйлчилгээтэй.
3. SPF50+/PA++++ cream - Хэт ягаан туяанаас хамгаалах нарны тос - Энэхүү тос нь арьсны чийгийг хадгалахын зэрэгцээ нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалж, сэвх нөсөө үүсэхээс сэргийлдэг. Мөн будалтын суурь болгох бүрэн боломжтой.
4. Үрчлээний эсрэг тос – Арьс арчилгааны сүүлийн алхам буюу энэхүү тос нь шөнийн турш арьсыг гүн чийгшүүлж, үрчлээг тэнийлгэх эрчимтэй үйлдэл үзүүлдэг. Гелэн бүтэцтэй учир арьсанд хурдан шингэнэ.
5. Маск – Энэ нь тоник, сүүн шингэн, эссенз, тос, зовхины тосны үйлчилгээг нэг дор үзүүлэх ба өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан. Хэт их бүтээгдэхүүн хэрэглэх дургүй эмэгтэйчүүдийн таашаалд төгс нийцнэ. Идэвхтэй, олон талт органик найрлагууд нь 4 долоо хоногийн дотор үр дүнгээ үзүүлдэг.
Facebook: www.facebook.com/hadalabomongol
Instagram: www.instagram.com/rohto.mongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!