ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

2020-2024 онд нийслэлд давс, бодис нийлүүлсэн нийт ₮23.9 тэрбумын тендерийг АТГ шалгана

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Олон нийтийн төвд энэ сарын 21-нд “Нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглагдаж буй тусгай зориулалтын бодис, асуудал шийдэл: Авлигын эрсдэл, хор уршиг, хүний эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. 

Хэлэлцүүлгийн үеэр

  • иргэдийг бухимдуулж буй зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад олон улсад түгээмэл хэрэглэж буй таван төрлийн химийн бодисоос сонгон уусмал бэлтгэх аргуудыг ашигладаггүй,
  • дулааны хэмжилт хийдэг багаж, тоног төхөөрөмж байдаггүйгээс болж төсвийн үргүй зарцуулалт хийгдсээр байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бий болж байгаа гэдгийг хэлэлцүүлгийн оролцогчдоос хэлж байв.

Иймээс

  • нийслэлээс 2020-2024 онд давс, бодис нийлүүлсэн нийт 23.9 тэрбум төгрөгийн тендер, худалдан авах ажиллагааг шалгах,
  • Гаалийн төв лабораториос авсан судалгааны хүрээнд хилээр нэвтэрч буй давсны мэдээлэл, Нийслэлийн Захирагчийн албанаас худалдан авалт хийсэн мэдээллийг судлан гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтсон юм.
Энэ асуудалд хэрхсэн талаар АТГ-аас тодруулахад "Дээрх асуудлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлуудыг шалган тогтооно" гэлээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.120] 2024/3/9
Худлаа хоосон шалгаад яахав дээ ямар хариуцлага тооцдог биш
0 | 0 Хариулах
Зочин [77.119.172.14] 2024/3/8
Ter bum aimar too ve!!
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.178.88] 2024/3/8
Хөөөөөх яааанааа авахад идчихсэн шүүүдэээа болохнээээээээ хахахаа гоёёёёёёёёё
1 | 0 Хариулах
Зочин [67.160.102.202] 2024/3/8
Davs bishee!!! Hujir!
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.63] 2024/3/7
Ямар давс хэзээ цацсын мэдэхгүйн байна...
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.185] 2024/3/7
Зөв шүү насаараа л Улаанбаатарт өвөл амьдарлаа, сүүлийн 2 жилийнх шиг ийм сонин давс үзээгүй шүү
1 | 0 Хариулах
Зочин [77.119.172.14] 2024/3/8
Ter daws 23,9 ter bum geneee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.164] 2024/3/7
Хужир, давс хоёроо ялгадаггүй хачин жигтэй юм болж байсан.Химийн хүрээлэн давс гэж хариу гаргаж байхад хөдөөний малчин наадах чинь хужмр шүү дээ бид малдаа өгдөг, эндээс л ачаад явдаг шүү дээ гэсэн ТВ-ийн нэвтрүүлэг гарч л байсан .Ингэж хулгай хийж байна даа.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.109] 2024/3/7
Жил бүр давс цацдаг хоцрогдсон аргаасаа салж цас хусдаг том машинуудыг оруулж ирээд замын цас хусаач.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/3/7
Zarim ni batalgaatai taasan deer davs avch, tsaasan deer tsatsan bgaa. MANgasuud iim bolomjiig ashiglaagui bna gej yostoi bhgui.
1 | 0 Хариулах
MGL [202.126.90.22] 2024/3/7
сайн шалга
2 | 0 Хариулах
Шалгаарай сайн [66.181.161.22] 2024/3/7
Сумтайбузараас холдохгүй дээ. Байгалийн хужир цацаад нэг заваан хар болгоод байсан. Зориулалтын давс авсан гэж шаахвийдээ
1 | 0 Хариулах
МАНингийн хулгай болоод дууслаа [66.181.160.78] 2024/3/7
МАН хулгайчууд нийслэлийн төсөв, улсын төсөв ч ялгаагүй яг ийм байдлаар хог нийлүүлж хулгай хийж байгаа. даанч МАНингийн ямарч албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй.
3 | 0 Хариулах