Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Баялаг тахиа “Primeat” брэндэд нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 3 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Баялаг Тахиа компани нь махны чиглэлийн тахиаг өндөгнөөс нь эхэлж өсгөж, өөрийн үйлдвэрийн тэжээлээр тэжээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хэрэглэгчдэд шинэхэн үйлдвэрлэсэн тахианы махны амт чанарыг нь алдагдуулахгүй хүргэхийн төлөө Мэтагро компанийн “Primeat” брэндтэй хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ “Primeat Chicken” нэрээр борлуулж эхэллээ.

Өндөр зэрэглэлийн үхрийн махаа зах зээлд “Primeat” нэрээр танилцуулаад удаагүй байгаа Мэтагро компани нь чанар, стандартын шаардлага хангасан, гарал үүсэл нь тодорхой хүнсний бүтээгдэхүүнийг хүйтэн хэлхээгээр дамжуулж, шинэхнээр нь зах зээл хэрэглэгчдэд таниулан хүргэх маркетинг, борлуулалт, түгээлтийн цогц системийг хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд цаашид шаардлага хангасан бүтээгдэхүүнээр “Primeat” брэндийн багцыг улам бүр баяжуулж ажиллах юм.

  • Үйлдвэрлэл: Америкийн тахианы махны чиглэлийн Росс-308 үүлдрийн өндгийг инкубаторт 21 хоногийн турш дарж дэгдээхэй болгон үржлийн аж ахуйгаас өндөг бойжуулах, цаашлаад шувууг өсгөх, бордох аж ахуйг стандартын дагуу явуулж буй.
  • Хүчин чадал: 40,000 дэгдээхэй бойжуулах хүчин чадал бүхий 6 шувууны байртайгаар үйл ажиллагаагаа явуулан жилд 6 эргэлт буюу нийт 1,440,000 дэгдээхэй бойжуулах хүчин чадалтай ба дээд зэргийн чанартай шувууны махыг тогтмол нийлүүлэх баталгаатай юм.
  • Тэжээл: Тахианы махны чанар тэжээлийн чанараас шууд хамаардаг тул Монголдоо ургуулсан үр тариа, буудайг ашиглан тэжээлээ бэлтгэдэг аж.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Баялаг тахиа компани нь бүтээгдэхүүнийхээ чанар, сав баглаа боодлыг “Primeat” брэндийн стандартад нийцүүлэн тогтвортой нийлүүлэхээс гадна, “Primeat” брэндийн борлуулалт, түгээлтийн системээр дамжуулан хэрэглэгчдэд шинэхэн тахианы махыг хүргэхийг чухалчилж байгаа юм.

Мөн түүнчлэн Primeat брэнд Шангри-ла Моллд Pop up дэлгүүрээ  2024 оны 2-р сарын 29 өдрөөс эхлэн 5 хоног байршуулан “Primeat Chicken” бүтээгдэхүүнээ амжилттай танилцууллаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.