Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн тэрбумтны хүүгийн зүүсэн цагийг Марк Закербэрг ихэд шохоорхов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэгийн тэргүүн баян Мукеш Амбанигийн бага хүү Анантын хуримын өмнөх томоохон баяр ёслол болж өнгөрсөн билээ.

Гурван өдөр үргэлжилсэн уг нүсэр арга хэмжээнд 1,200 орчим хүн уригдсаны дотор Билл Гэйтс, Марк Закербэрг зэрэг Америкийн тэрбумтнууд байсан юм.

Арга хэмжээний үеэр Фэйсбүүкийн босс Закербэрг гэргийн хамт сүйт залуугийн зүүсэн бугуйн цагийг ихэд шохоорхож буйг харуулсан видео бичлэг Энэтхэгийн хэвлэлүүд, сошиал сүлжээнд тарсан байна.

Анант Амбанигийн зүүсэн цагийг хараад Марк “Би хэзээ ч цаг сонирхож байгаагүй. Гэхдээ үүнийг харсны дараа надад цаг үнэхээр таалагдаж байна” гэж ярьжээ.

Энэ үеэр түүний гэргий Присила Чан мөн цагийг заагаад “Таны зүүсэн цаг үнэхээр гайхалтай юм. Хэн үүнийг хийдэг вэ?” гэж асуухад Анант “Richard Mille” хэмээн үйлдвэрлэгчийн нэрийг хэлсэн байна.

Чан “Би ийм цагтай болмоор байна” гэхэд Марк “Гэхдээ яг энэ биш” гээд инээж байжээ.

Ингэхэд Чан “Үгүй. Яг үүнийг хэлээгүй. Гэхдээ үүнтэй адилыг” гэж хэлсэн байна.

Закербэрг гэргийн хамт Пүрэв гарагт Энэтхэгт ирсэн юм. Энэтхэгт ирэхээсээ өмнө тэд Япон, Өмнөд Солонгосоор аялжээ.

 

Эх сурвалж: Business Insider