Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөх сувд-2024" мөсний баярыг гадаад, дотоодын нийт 50,000 жуулчин очиж, үзжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-ны амралтын өдрүүдэд Хатгал тосгонд боллоо.

Уг баярыг дотоод, гадаадын нийт 50,000 хүн зорьж очсон хэмээн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлэв. "Хөх сувд" мөсний баярыг зорих жуулчны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал 2022 онд 10,000 гаруй аялагч очиж байв. Үүнээс харахад тус баярыг зорих хүний тоо гурван жилийн хугацаанд тав дахин нэмэгдсэн гэж үзэхэд болохоор байна.

Энэ оны мөсний баярын үеэр мөсөн шагай, тэшүүрийн тэмцээн, сурын харваа, мөсөн урлаачдын бүтээл, дарвуулт чарганы үзүүлбэр, өвлийн гоёл үндэсний хувцасны загвар шалгаруулах тэмцээн, бөөгийн тахилга, галын наадам зохион байгуулагдах хөтөлбөртэй байв.