Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк, Зориг сангийн хамтарсан “Залуу дадлагажигч хөтөлбөр” үргэлжилж байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 2 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь туслах зорилгоор хэрэгжүүлдэг “Залуу Дадлагажигч хөтөлбөр”-ийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ болж, Зориг сангийн гүйцэтгэх захирал Б.Цолмон, хөтөлбөрийн санхүүжүүлэгч Капитрон банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Чандмань нар оролцож үг хэллээ.

Энэ жилийн хөтөлбөрт 804 сурагч материалаа ирүүлэн өрсөлдөж, 23 сурагч шалгарлаа. Эдгээр сурагч мэргэжлийн чиг баримжаа, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, “Хандлага, ур чадвар илрүүлэх” тестээр өөрийгөө тодорхойлуулахаас гадна өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээр ментортой болж, богино хугацааны дадлага хийх боломжоор үнэ төлбөргүй хангагдах юм.

Хөтөлбөрийн санхүүжүүлэгчээр Капитрон банк, “Монголын оюуны санаачилга” ТББ нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр байгууллага нь хөтөлбөрийг дан ганц санхүүжүүлэхээс гадна заавар зөвлөгөө өгч, зарим оролцогчийг өөрийн байгууллага дээрээ дадлага хийх боломжоор давхар хангаж байгаа юм.

Хөтөлбөрт шалгарсан сурагчид сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж, уг хөтөлбөрт хамрагдсанаар салбар бүрийн мэргэжилтнүүдээс олон талт мэдээлэл авч, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход чухал хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.