ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Азербайжанд болох нөхөрсөг тэмцээнд Монголын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны тэргүүн Жианни Инфантино 2022 оны арванхоёрдугаар сард "FIFA series" шинэ тэмцээний төслийг танилцуулсан юм. 

Тус тэмцээнийг 2026 оноос зохион байгуулахаар төлөвлөсөн ч ирэх гуравдугаар сарын 18-26-нд туршилтын шинэ тэмцээн зохион байгуулахаар болжээ. 

Цаашид хоёр жил тутамд гуравдугаар сард уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй.


"FIFA series" гэж юу вэ?

Европын Хөлбөмбөгийн Холбоо (UEFA), Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн Холбоо (COMMEBOL), Хойд болон Төв Америк, Карибын Тэнгисийн Орнуудын Холбоо (CONCACAF), Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC), Африкийн Хөлбөмбөгийн Холбоо (CAF) болон Далайн Орнуудын Хөлбөмбөгийн Холбоо (Oceania)-нд багтдаг 20 улсын баг хоорондоо нөхөрсөг тоглолт хийх юм.  

Энэ талаар FIFA-гийн Европын гишүүн орнуудын дарга Элхан Маммадов "Хоорондоо тэр бүр тоглох боломжгүй улсууд энэ нөхөрсөг тоглолтод тоглох боломж гарна" гэж ярьсан юм. 

зураг
 
Эх сурвалж: The Athletic

Алжир, Азербайжан, Шри Ланка, Саудын Араб гэсэн дөрвөн улсад тоглолт болно. Гэхдээ зөвхөн нөхөрсөг тоглолтын журмаар зохион байгуулах тул мөнгөн урамшуулал, цом олгохгүй.   


Ямар багууд оролцох вэ?

Алжирт болох тэмцээнд Болив, Андорра, Өмнөд Африкийн баг оролцох бол Азербайжанд Монгол, Танзани, Болгарын баг хүч сорино.

Харин Шри Ланкад Папуа Шинэ Гвиней, Бутан, Төв Африкийн Бүгд Найрамдах улсын баг өрсөлдөнө. Тэгвэл Саудын Арабт болох тэмцээнд зохион байгуулагчид өөрсдөө оролцохгүй. Кабо-Верде, Экваторын Гвиней, Гайана болон Камбож нэг хэсэгт багтсан бол өөр хэсэгт нь Гвиней, Вануату, Бермуда болон Брунейгийн шигшээ багтсан юм.

зураг
 
Эх сурвалж: The Athletic

Энэ жилийн тэмцээнд оролцогчдоос хамгийн өндөр чансаатай нь Алжир. "Цөлийн Дайчид" дэлхийн чансааны 43-д бичигддэг бол Шри Ланка улс 204-д жагсаж байна. Энэ жилийн хувьд чансаа өндөр багууд оролцох боломж гараагүйг зохион байгуулагчид онцолжээ. 

Мөн чансаа багатай ч хоорондоо тэр бүр таарах боломжгүй багууд туршлага хуримтлуулахад чиглэсэн гэдгийг FIFA-гийнхан мэдэгдсэн юм.


Монголын баг хэрхэн оролцох вэ?

Манай шигшээгийн хувьд Азербайжаны Баку хотод ирэх гуравдугаар сарын 22-нд талбайн эзэн Азербайжантай, 25-нд Африкийн Танзанитай нөхөрсөг тоглолт хийнэ.

Азербайжан дэлхийн чансааны 113-т харин Танзани 119-д жагсаж буй.

Харин манай шигшээгийн хувьд 190-д бичигддэг. 

2028 оноос хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцогчдын тоо 32-оос 48 болж нэмэгдэнэ. Гэтэл хөлбөмбөг өндөр хөгжсөн зарим орнуудыг эс тооцвол бусад орнуудын хувьд олон улсын тэмцээний туршлага бага байдаг нь энэ тэмцээнийг санаачлах болсон гол шалтгаан юм. 

Одоогоор тус нөхөрсөг тэмцээнийг шууд дамжуулах эсэх нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
болисон дээрээ [109.70.100.6] 2024/2/28
Ямар ч спорт гэж мэдэхгүй түвэдийн оюун санаа шүтдэг монголчууд христийн шашинтай хүмүүсийн тоглоомоор тоглоод барахгүй биз дээ багийн спортод би болж байвал боллоо гэдэг номлолтой үзэлтэй шашин шүтдэг хүмүүс зүгээр хаясан дээр. Солонгосчууд овоо христ шүтдэг юм гэсэн дээ хамтрагч үзэлтэй болсон учир багийн спортод овоо явдаг гэхдээ яаж үндсэн оюун санаагаа барах вэ дээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.153] 2024/2/27
Монголын багтаа амжилт хүсэе!
1 | 0 Хариулах
Явцгүй [103.212.116.253] 2024/2/27
За даа больсон дээр биз дээ
0 | 2 Хариулах
gg [66.181.183.163] 2024/2/27
yuhevee endee l togloj bai.arai boloogui baih oo.
0 | 0 Хариулах
Зочин [212.96.87.69] 2024/2/27
Монголия 0-10 Азербаижан
4 | 1 Хариулах
Зочин [104.28.68.90] 2024/2/27
Хожигдлоо гэж уншиж бхчинь хөл бөмбөг манайх брахгүй биздээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.58] 2024/2/27
Болгартай тоглоод үзчимээр байх юм.
0 | 0 Хариулах