Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдлаа
Номин Холдинг ХХК-ийн Дотоод аудитын газарт “ДОТООД АУДИТОР” нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
ДОТООД АУДИТОР (нээлттэй ажлын байр-2)
Ажлын байрны зорилго:
Дотоод аудитын нэгжийн аудит хийх бүрэн эрхийн хүрээнд санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн аудит хийх, дүгнэлт гаргах ажлыг дотоод аудитын үйл ажиллагааны журам, Дотоод аудитын олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөж, гүйцэтгэн, тайлагнахад оршино.
Ажлын байрны үндсэн чиг үүрэг:
- Засаглал, Эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцооны үр дүнтэй, үр ашигтай байдал, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг үнэлэх санхүүгийн, нийцлийн, гүйцэтгэлийн болон дагах аудитыг гүйцэтгэх;
- Аудитын хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, биелэлтийг хангах;
- Аудитыг үр дүнтэй гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, татвар, Санхүү, банк, даатгал, Менежмент ба удирдахуй мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- 2-оос дээш жил аудитороор ажиллаж байсан туршлагатай.
- Дотоод аудитын олон улсын стандарт, байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын талаар мэдлэгтэй.
- Багаар ажиллах, бүтээлч, идэвх санаачилгатай, манлайлах, асуудлын учир шалтгааныг олж, шийдвэр гаргах ур чадвартай.
- Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн зөвлөх, Олон Улсын CIA, ACCA, CRMA, CFA, PMP зэргүүдийн аль нэгтэй бол давуу тал болно.
Цалин урамшуулал, бусад:
- Сарын үндсэн цалин 3.500.000 - 5.000.000 төгрөг (ур чадвараас хамааран тохиролцоно)
- Жилийн үр дүнгийн урамшуулал 14.000.000 - 20.000.000 төгрөг
- Мэргэжлийн зэргийн нэмэгдэл, хоол унааны мөнгө
- Компанийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу олгогдох бусад тэтгэмж, хангамж, урамшууллууд
- Уян хатан цаг
- Өөрийгөө хөгжүүлэх, карьераа өсгөх, бизнесийн олон талын мэдлэг хуримтлуулах болно.
Анкет хүлээн авах:
Холбоо барих утас: 8988-5503, 8988-5500, 1800-2888
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
