ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

А.Бат-Амар: Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликэйшн ашиглан шилжүүлэх боломжтой

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авто Тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амараас автотээврийн салбарын цахим үйлчилгээний Autobox аппликэйшний үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Авто тээвэртэй холбоотой цахим үйлчилгээг нэгтгэсэн Autobox  аппликэйшн гарсан. Үйлчилгээг хэрхэн хялбараар авах вэ?

-Иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор Autobox аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Тус аппликэйшнээр иргэд рүү чиглэсэн үйлчилгээгээ цахимжуулахыг зорьсон. Нэвтрэхдээ E-Mongolia платформын танилтын дан систем буюу хяналтын системээр дамжин нэвтэрч, нэг удаагийн эрх, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг сонгон нэвтэрч үйлчилгээ авах боломжтой.

- Иргэдэд хүндрэл чирэгдэл болдог тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлэх үйлчилгээг цахимаар авах боломжтой юу?

-Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр солих, шилжилт хөдөлгөөнийг өмнө нь иргэн заавал худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар батлуулсны дараа, Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр биеэр очиж хийлгэдэг байсан.

Autobox аппликэйшн нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тоон гарын үсэг дээр суурилан шилжүүлэх боломжийг бүрдүүллээ. Одоо цаг хугацаа орон зайнаас үл хамааран заавал биеэр ирэх шаардлагагүй, бусдад шилжүүлэх боломжтой.

Энэ нь маш их цаг хугацаа хэмнэсэн зардал хэмнэсэн чухал ажил болсон гэж харж байгаа.

-Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ зэрэг өөр ямар үйлчилгээг авах боломжтой вэ?

-Тус аппликэйшнээс одоогоор нийт 6 төрлийн үйлчилгээ, 4 төрлийн лавлагааг авах боломжтой.  Зорчигч тээврийн тасалбар, техникийн хяналтын үзлэгийн цаг захиалах, мэргэшсэн жолоочийн шалгалтаа цахимаар өгнө.

Улс хоорондын ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх жолоочийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэнэ.

Бүх төрлийн лавлагаануудыг авах боломжтой. Тухайлбал тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэхний лавлагаа, зорчигчийн тасалбарын лавлагаа, техник хяналтын үзлэгийн дүгнэлтийн хуудас, тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах бүрэн боломжтой.

Мөн тээврийн хэрэгслийн татвар, торгууль, авто зам ашигласны хураамж, бүртгэлийн хураамжаа төлнө. Жолоочийн хариуцлагын даатгалаа хүртэл цахимаар хийлгэж болно.

 

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.15] 2024/2/26
Odoo ene qrtai tsahim gerchilgeegee mashinii ulsiin dugaartai bish arliin dugaartai holbohgui bol yamarch hereggui bolohnee. Nyan bacteria chne ulsiin dugaaraa avch uldeed mashinaa zarj bolno ahij dugaar olgohgui geed baigaa bilvv yu bilee hu.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.18] 2024/2/26
Autobox application нь ажиллахаа болиод жил гаран болж бгаа Харин www.autobox.mn вэбсайт нь ажиллаж бналээ
0 | 0 Хариулах
ajillaj bgaa shu [203.91.116.130] 2024/2/26
ajillaj bga shu
2 | 0 Хариулах
uuntugch [202.21.110.250] 2024/2/26
нэр шилжүүлэх гэхээр замын хураамжны 1000 төгрөгийг e-barimt-аар төлсөн дүнгүүд нь төлөгдөөгүй гэж гарч ирээд байна цаг тухай бүрт нь e-barimt-аар гарцаар гарсан даруйдаа төлөөд явж байсан мөнгийг дахиж нэхэж байна. цахим мэдээлэл нь хоорондоо уялдаа холбоогүй юм уу хаашаа юм
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.63] 2024/2/26
Компанийн нэр дээр байгаа машиныг хувь хүнд энэ апп ашиглаад шилжүүлэх боломжтой юу
0 | 0 Хариулах
Зочин [104.28.71.89] 2024/2/26
Их амөр болжээ, ашиглах хэрэгцээ гарангуут ашигламаар бн
1 | 0 Хариулах
hehe [103.41.93.169] 2024/2/26
ugluunii mend lalruudaa
0 | 1 Хариулах
Hi [66.181.161.55] 2024/2/26
Hi lalaraa
0 | 0 Хариулах
Lalriin boss [202.9.40.232] 2024/2/26
Byh lalruuddaa ugluunii meend kkk
0 | 0 Хариулах