Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг эмч нар зөвлөж байна

ikon.mn
2024 оны 2 сарын 23
Сурталчилгаа

Хүний их эмч Э.Өнөржаргал:

зураг
 

Шөлтэй хоол нь бодисын солилцоо, дархлааг дэмжиж өгдөг бөгөөд утаа болон амьсгалын замын вирусийн халдварт өвчний хордлого тайлж, тамир тэнхээ сэргээж өгдөг учир 7 хоногт 4 удаа хэрэглэхийг зөвлөж байна.

В, Д, Төмрөөр баялаг бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэснээр зүрх судасны өвчлөл, стресс ядаргаанаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих, жирэмсэн ээжүүдийн ургийн хөгжилд сайнаар нөлөөлөх зэрэг олон төрлийн ашиг тустай байдаг учир витаминаар баяжуулсан бүтээгдэхүүнийг сонгон хоолондоо хэрэглээрэй

Монгол хүний хувьд хоол, хүнс, идээ ундаагаараа эрүүл байх, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байдаг. Иймд амин дэмээр баялаг хоол идэж зөв дадлыг бий болгож хоол хүнсээрээ өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Э. Өнөржаргал хүний их эмчийн зөвлөгөө видеог ЭНД дарж үзнэ үү. 

Хүүхдийн эмч Г.Батжаргал:

зураг
 

Шөлтэй хоол нь хоол боловсруулах эрхтэн системд ачаалал бага өгөхийн зэрэгцээ энерги сайн нөхөж өгдөг учир хүйтэн, сэрүүний улиралд 7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг зөвлөж байна.

Эрүүл зөв хооллолтын эхлэл нь хүүхэд наснаас эхэлдэг учир бага наснаасаа шөлтэй хоол идэж, эрүүл чанартай хүнсийг сонгон хэрэглэж байх хэрэгтэй.

Г.Батжаргал хүүхдийн эмчийн зөвлөгөө видеог ЭНД дарж үзнэ үү.  

Шим тэжээл судлаач, мэс заслын эмч Н.Лүдэвдорж:

зураг
 

Шөлтэй хоол нь бага илчлэгээр өндөр шим тэжээл авах боломжийг олгодог бөгөөд хоол боловсруулах эрхтэн системд бага ачаалал өгдөг учир 7 хоногт 4 удаа шөлтэй хоол идэхийг зөвлөж байна.

Шөлтэй хоолыг зөв орц тунгаар нь зөв болгож хэрэглэж чадвал хамгийн олон талын ашиг тустай хоол бөгөөд витамин, эслэг, эрдэс, уургийн маш том эх үүсвэр болж чаддаг

Шөлтэй хоол иддэг хүмүүс таргалалт, чихрийн шижин болон зүрх судасны өвчлөлөөр өвдөх нь бага байдаг. Мөн шөлтэй хоол нь хүний биеийн дулааныг маш сайн нэмэгдүүлдэг тул гадна биеттэй тэмцэх хариу урвалыг сайжруулж, дархлаа дэмждэг.

Н.Лүдэвдорж шимт тэжээл судлаач, мэс заслын эмчийн зөвлөгөө видеог ЭНД дарж үзнэ үү. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.