Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

На.Сүхбаатар: Ойрадууд нүүж ирсэн бус, нутгийн гүнээс зах руу суурьшсан. Амьд үлдэхийн тулд Манжийн төрийн бодлогыг хүлээн авсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)-иас "Өнөөгийн Монгол судлалын товч" нэртэй танилцуулах илтгэл, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр МУБИС-ийн дэд профессор, Ойрад судлаач На.Сүхбаатараас тус угсаатны гарал үүслийн талаар тодруулав. 

Тэрбээр "Ойрадууд таван газар бөөгнөрсөн. ОХУ-ын Халимаг улс, Тува болон Алтайчууд, БНХАУ-д Шинжаан Уйгурын өөртөө засах орон, Алшаа голд Ойрадууд байдаг. 

Монголд Ойрад угсаатны 11 бүлэг буюу ястан байдаг гэсэн үг. Үндсэн таван аймаг дөрвөн Ойрадыг бүрдүүлнэ. Дөрвөн Ойрад гэдэг нь холбооны бүтэц юм. Тэгэхээр эндээс салбарласан аймгууд. 

Үндсэндээ Зүүнгарын хаант улсын ард иргэд юм. Зүүнгарын хаант улс болон Манж Чин улсын хооронд 1722-1747 онд хилийн хэлэлцээр хийгдэж зааглагдсан. 

Тэр хил нь Их нууруудын хотгор гэсэн үг. Тэгэхээр Зүүнгарын хаант улсын амьд үлдсэн хүн ард өөрийн нутгийн захад ирж суурьшсан. Түүнд нь зориулж Манжууд Ховдын хязгаар гэх засаг захиргааны нэгж байгуулсан. Ховдын хязгаар нь 1912 он буюу Манжийг унах хүртэл оршин тогтносон байна. 

Ойрадууд бол нүүж ирсэн бус, нутгийн гүнээс зах руугаа гарсан. Амьд үлдэхийн тулд Манжийн төрийн бодлогыг хүлээн авч хоцорсон хүмүүс юм. Гагцхүү Их нууруудын хотгор нь хоёр талаасаа хүн нутаглуулдаггүй, зөвхөн харуул суудаг газар байсан" гэв. 

"Увс аймагт буй хотонгууд бол тариа тарьж байсан ард юм"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн Хотон ястны талаар "Зүүнгарын хаант улс нь Монгол, Түрэг, Киргизийг өөртөө багтаасан уудам газар нутагтай байжээ. 

Уйгурууд Зүүнгарын хаант улсад эзлэгдээд 100 гаруй жил болсон. Тиймээс Эгийн голын хөндий дагуу тариалан эрхлэх хүмүүсийг авч ирж суулгасан. Увс аймагт буй хотонгууд бол тариа тарьж байсан ард юм. 

Гэхдээ хотонгууд дотор долоон овог байдаг. Үүнд Уйгур, Киргиз, узбекууд багтана. Мөн Хотон ястнууд Галданбошигттой холбоотой домог зүйн сэтгэлгээтэй, түүнийг шүтдэг. 

Хотон хүмүүсийг мянга хүрэхээр нь хороодог байсан гэх домог бий. Тухайн бүс нутагт Манжууд 1,000 цэргээр тариа тариулж байсан. Түүнтэй холбогдуулж Мянганы хөндий гэх нэршил байдаг. 

Манж Чин болон Зүүнгарын хаант улсын түүхэнд 1,000 гаруй хүн хөнөөсөн тухай баримт байхгүй. Гэхдээ Ойрадууд дайн байлдаантай хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн.

Ойрадууд Чингис хааны отгон хүү Тулуйн Ариг бөхийн эзэмшлийнх юм. Харин газар нутаг нь Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуйн эзэмшлийн нийлдэг бүсэд байсан" хэмээн ярилаа. 

ФОТО: