Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн хаягдлын далангийн шүүрлээс гарсан усанд 700 гаруй сая төгрөгийн төлбөр ногдуулжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 2 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам /БОАЖЯ/-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Усны газраас дараах мэдээллийг өгөв. 

Оюутолгойн хаягдлын далангийн шүүрлийн асуудалд зөрчлийн хэрэг үүсгэж Усны Газраас шинжээч газар дээр нь ажиллан дүгнэлт гаргаж хохирлыг тогтоосон байна. 

Шүүрлийн хэмжээ нь аюул учруулахаар биш ч гэсэн шүүрлээс гарсан ус нь байгальд нийлүүлэх Монгол Улсын стандартаас давсан байсан учраас хохирол тооцож 700 гаруй сая төгрөгийн хохирол ногдуулжээ.

Энэ төлбөрийг Оюутолгой компанийн зүгээс төлсөн гэдгийг Усны газраас мэдээлэв.