Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө

ikon.mn
2024 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордны жанжин Д.Сүхбаатар танхимд

09:30-12:00 цагт Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг болно.

УЦУОШГ-ын байранд

10:00 цагт БОАЖЯ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

Down town 12 дугаар давхарт

10:00 цагт Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас улсын арслан М.Бадарчийн допингийн асуудлаар мэдээлнэ.  

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Бүтэн Монгол хөдөлгөөнөөс хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан гаднынханд Монгол Улсын газар нутгийг 100 жилээр өгөх хуулийн төсөл санаачилсан Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт ямар хариуцлага хүлээлгэх ёстой талаар хэвлэлийн хурал зохион байгуулна. 

ОБЕГ-ын байранд

11:00 цагт Улсын Онцгой Комиссоос хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Иргэдээс "зудад нэрвэгдсэн малчдад төрийн бодлого хэрэгтэй байна" сэдвээр мэдээлэл хийнэ.

МУБИС-ийн төв байрны хойно байрлах номын санд

14:00 цагт "Өнөөгийн Монгол судлалын товч" нэртэй танилцуулах илтгэл, хэлэлцүүлэг болно.