Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хайнаны аяллын хямдралтай улирал эхэллээ!

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 2 сарын 23
Сурталчилгаа
зураг
 

Хэрэв та энэ өвөл гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа аль нэг тийшээ аялалд гарч далайн эрэг дээр амарч амжаагүй байгаа бол яг танд зориулан энэхүү онцгой мэдээг хүргэж байна. Энэ өвөл Монголчууд бидний хамгийн ихээр аялсан чиглэлийн нэг болох БНХАУ-ын Хайнан арал нь хүн бүрд улам ойртож аялахад илүү таатай нөхцөлтэй болсныг дуулгахад таатай байна. Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд Азийн улсуудтай харьцуулахад Хайнан нь хамгийн боломжит үнээр аялал амралтыг хослуулсан чиглэл юм.

Тэгвэл Тэнгэр Трэвел компаниас хаврын аяллуудынхаа салхийг хагалж 3-р сарын 1-ээс эхлэн Хайнаны шууд нислэгтэй, 5 одтой зочид буудалд амрах, бүтэн хөтөлбөртэй аяллын хямдралын улирлыг эхлүүлж байна. Энэ бүгдийг ердөө 3,490,000 төгрөгт багтаан авах боломжийг та бүү алдаарай. Мөн хэрэв та чөлөөтөөр өөрөө хөтөлбөрөө зохиож аялахыг хүсвэл зочид буудал болон нислэгийн тийзээ ердөө 2,790,000 төгрөгт авах боломжтой юм.

ШУУД НИСЛЭГТЭЙ ХАЙНАНЫ АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР /7 ШӨНӨ, 8 ӨДӨР/

1-р өдөр: Улаанбаатар – Саньяа

Аялагчид шөнийн нислэгээр Улаанбаатараас Саняа-н чиглэлд 5 цаг ниснэ. Саняа-д ирээд хил гааль нэвтэрсний дараа зочид буудалдаа байрлана. Энэ өдөр тааваараа амарч байгаад буудлаас бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

зураг
 
зураг
 

2-р өдөр: Саньяа

Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 6 удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. Дараа нь Banling Hot spring resort халуун рашаанд амарна. Тус халуун рашаан нь 38 нэр төрлийн тайвшруулах, сэргээх, ядаргаа тайлах, цусны эргэлт сайжруулах гэх мэт бүх төрлийн эмчилгээний халуун рашаантай.

Түүнчлэн халуун орнуудын нэрийн хуудас болсон загасны үнсэлтээр хуучин арьсыг гуужуулж, сэргээн массажлах үйлчилгээ авах боломжтой. Оройн зоогт шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

зураг
 
зураг
 

3-р өдөр: Саньяа - Чөлөөт өдөр

Энэ өглөө тааваараа амарч байгаад зочид буудлаас бэлдсэн өглөөний цайгаа тавтай ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

4-р өдөр: Саньяа - Усан онгоцны аялал

Энэ өглөө тааваараа амарч байгаад зочид буудлаас бэлдсэн өглөөний цайгаа тавтай ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Мөн энэ өдөр усан онгоцны аялалтай бөгөөд та сонголтоор далайд шумбах, моторт завь унах, даралтат усан тавцан дээр нисэх зэрэг олон төрлийн хөгжилтэй зүйлс хийх боломжтой.

зураг
 
зураг
 

5-р өдөр: Саньяа - Атлантис усан парк

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркт бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьсгал дунд нэвтрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давлагаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

зураг
 

6-р өдөр: Саньяа - Сармагчны арал

Өглөөний цайны дараа далайн эрэг дээр чөлөөтэй амарна. Өдрийн хоолны дараа дэлхийн цорын ганц халуун бүсийн сармагчны дархан цаазат арал руу Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжингээр очиж, “Сармагчны вант улс”-аар аялан сармагчнуудтай зургаа татуулан энэ өдрийг инээд баяраар дүүрэн өнгөрүүлнэ.

зураг
 
зураг
 

7-р өдөр: Саньяа - Улаанбаатар (Ойн хүрээлэн - Шилэн гүүр)

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай. Үдээс хойш Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аяллаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамлуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төрлийн нөөц баялагтай.

Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн тавцан дээрээс Яалун буланг бүтнээр нь дээрээс тольдон харж байгалийн сайхныг мэдрэх болно. Оройн хоолны дараа нисэх онгоцны буудал руу явж Азийн Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ.

зураг
 

8-р өдөр: Саньяа - Улаанбаатар

Саньяа-с өглөөний 05:00 цагийн нислэгээр Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ.


Аяллын захиалга: 9595-7979, 9595-8989, 7011-6969

Онлайн захиалга: www.tengertravel.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.