Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ариунболд: Нийгэмд эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр болсон нь харагдаж байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-ын Эрүүлжүүлэх, саатуулах төвийн нөхцөл байдал ямар байсан талаар тус төвийн эмч, ахмад С.Ариунболд дараах мэдээллийг хүргэв. 

Тэрбээр хэлэхдээ "Цагаан сарын баяраар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн тоо өмнөх үеэс нэмэгдсэн.

Нийгэмд эмэгтэйчүүдийн архи, согтууруулах ундааны хэрэглээ өссөн үзүүлэлттэй байна. 

Тухайлбал сар шинийн баярын өдрүүдэд 

  • 2023 онд 21 эмэгтэй 
  • 2024 онд 49 эмэгтэй эрүүлжүүлэх байранд орсон. 

Түүнчлэн 2023 оны энэ үеэр 409 иргэн, 2024 онд 392 иргэн эрүүлжүүлэгдсэн.

Саатуулах төвд ирж байгаа иргэдийн 90-97 хувь нь архины хордлоготой байна. Баяр ёслолын өдрүүдтэй холбогдуулан архины хордлогоос гадна ходоод гэдэсний хямралтай, хоол боловсруулах системийн өвчтэй хүмүүс нэлээд ирсэн" гэлээ. 

"Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмтэж бэртэх, осгох эрсдэл иргэдэд учирч байгаа"

зураг
 

Үргэлжлүүлэн "Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмтэж бэртэх, осгох эрсдэл иргэдэд учирч байгаа. 

Хүйтний энэ улиралд гудамж талбайд ухаангүй согтсон үедээ хөлдөх, осгох, үүний улмаас гар, хөл, мөчөө тайруулах, цаашилбал амь насаа алдах хүртэл эрсдэлтэйг ойлгох хэрэгтэй" хэмээн сэрэмжлүүлэв.