Төрийн ордонд өнөөдөр сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ үеэр жүжигчин, найруулагч Д.Баттөмөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.
Тэрбээр 1981 онд төрсөн. Сүүлд түүний найруулагчаар нь ажилласан "Трио" уран сайхны кино олон нийтэд хүрсэн бөгөөд даун синдромтой иргэний дүрийг онцлон гаргасан. Тэрбээр мөн тус кинонд бүтээсэн дүрээрээ АНУ-ын "Seattle Filmmaker Awards" наадмаас "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн билээ.
"Трио" уран сайхны кино нь нийт 17 улсаас 22 шагнал хүртээд буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!