Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дани Алвешийн шүүх хурал эхэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Эх сурвалж: Inside The Games

Бразилын нэрт хөлбөмбөгчин Дани Алвешийн олныг цочроосон хэргийн шүүх хурал эхэллээ. Испанийн "Барселона", "Севилья" болон Францын "ПСЖ"-д тоглож явсан бразил эр 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчингийн хэрэгт холбогдон саатуулагдсан билээ.

Түүнийг Барселона хотын шөнийн цэнгээний газарт хүч хэрэглэсэн хэмээн хохирогч буруутгасан юм. Шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл есөн жил шоронд хоригдох, мөн 150 мянган еврогийн торгууль төлөх ял оноох магадлалтай аж.

Нэрт хөлбөмбөгчин эр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-ноос хойш хоригдож буй. 

зураг
 
Эх сурвалж: Inside The Games

Өнгөрсөн хугацаанд Д.Алвешийн хуульчид үйлчлүүлэгчээ батлан даалтаар суллах хүсэлт нэг бус удаа тавьсан ч Испанийн шүүх хүлээж аваагүй. Учир нь сэжигтнийг төрөлх нутаг Бразил руу зугтах боломжтой гэж үзсэн юм. 

Бразил улс иргэнээ шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрдөггүй билээ.

Түүнчлэн Д.Алвешийн хэргийн талаар өгсөн мэдүүлэг хоорондоо зөрсөн. Эхлээд огт холбоогүй гэж байсан боловч дараа нь тохиролцсон харилцаа байсан хэмээн өөрчилсөн юм. 

Д.Алвеш хөлбөмбөгийн замналдаа хамгийн олон цом хүртсэн тамирчин. Аваргуудын лигийн цомд гурван ч удаа түрүүлж Бразилын шигшээ багийн хамтаар Копа Америкад хоёр удаа аваргалсан. Нийт 42 цомтой тэр хэрэгт холбогдох үедээ Мексикийн "Пумас УНАМ" багт данстай байв.
 

 

Эх сурвалж: The Games Insider