Ерөнхий боловсролын сургууль(ЕБС)-ийн суралцагч, хот хөдөөгийн 13-17 насны хүүхдүүдийн дунд тулгарч байгаа гол асуудлуудыг харуулахыг зорьдог "Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын судалгаа-2023" үндэсний хэмжээний түүвэр судалгааны үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Судалгаанд 51 сургуулийн 3,700 гаруй хүүхэд хамрагджээ.
Судалгаан дахь эрүүл мэндийн зан үйлийн чиглэлийн асуумжийн зарим үр дүнгээс дурдахад,
Таван хүүхэд тутмын нэг нь тамхи татаж үзсэн. 54.8 хувь буюу дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татсан байна.
Энэ талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн захирал С.Өнөрсайхан "Ирээдүйд монгол улсын хүн амыг бүрдүүлэх хүүхдүүдийн дундах эрүүл ахуйн хэвшил муу байна. Хүүхдүүд архи, согтууруулах ундааг гэртээ ууж байгаа нь дийлэнхийнх нь эцэг эхчүүд анхаарал халамж тавьдаггүй гэсэн хариулттай таарч байна.
Хүүхдийг өсгөн хүмүүжүүлж, эрүүл мэндийн зан үйлийг нь хэвшүүлэхэд эцэг эхийн оролцоо чухал гэтэл
14 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон хүүхдүүдийн тоо олон улсын тоо хэмжээтэй харьцуулахад харьцангуй өндөр байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!