Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлбэрэлт болсон худалдааны төв орчимд химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй"

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 1 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Онцгой Комисс, Нийслэлийн онцгой комиссоос Дүнжингаравын уулзарт гарсан гал түймэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэлэхдээ “Түймэрт өртсөн иргэдийн хоёр зочид буудалд байрлуулсан. Засгийн газрын нөөц сангаас түймэрт өртсөн иргэдийн орон сууцыг засварлаж хэвийн болгох хүртэлх хугацаанд түрээсийн зардлыг гаргахаар тогтсон. Ажил амьдралын олон асуудал үүсдэг тул иргэд өөрсдийнхөө амьдралын хэв маягт тохирсон байрыг сонговол түрээсийн мөнгийг нь төлнө. Өнөөдөр зарим айл түрээслэх байраа олсон гэх мэдээллийг авсан. Холбогдох хүмүүст шуурхай ажиллаж байгаа.

Түймэрт өртсөн орон сууц, объектод хуулийн үнэлгээ хийх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа. 29 автомашин ашиглах боломжгүйгээр бүрэн шатсан. Нэмээд 35 тээврийн хэрэгсэл их бага хэмжээгээр түймэрт өртсөн тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг тогтооно” гэв.

Дашваанжил газ дээр хөдөлмөрийн аюулгүй байдлын шалгалт хийхээр ажлын хэсэг оржээ. Дэлбэрэлтээс үүдэлтэй цэвэр усны шугамд гарсан гэмтлийг Ус сувгийн удирдах газраас засварлаж дууссан аж.

Түүнчлэн дэлбэрэлт болсон худалдааны төв орчимд холбогдох хэмжилтүүдийг хийхэд ямар нэгэн химийн хорт бодисын дэгдэлт зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан үзүүлэлт илрээгүй. Глобал сургуулийн сурагчдын ар гэрийнхний хүсэлтийн дагуу долоо хоногийн хугацаанд цахимаар хичээллүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгааг тэрбээр хэллээ. 

Эхний ээлжид орон байргүй болсон иргэдийг Засгийн газраас орон байраар хангах үүрэгтэй.  Асуудал шалгагдаж, хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдсоны дараа үүссэн хохирол, Засгийн газраас гарч байгаа хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг нэхэмжилж авах, буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй гэдгийг тэрбээр нэмж онцлов.

ВИДЕО: 

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/3556573511223327