Өнгөрсөн шөнө байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж явсан том оврын машин болон суудлын автомашин мөргөлдсөний улмаас хүчтэй дэлбэрэлт үүссэн.
Үүний улмаас агаарт ямар өөрчлөлт орсныг тогтоохоор Үндэсний аврах бригадын Химийн бүлэг ажилласан байна. Тодруулбал "Дэлбэрсэн тээврийн хэрэгслийн ёмкость орчим, мөн орчны агаарын хэмжилт хийхэд газ буюу хий илрээгүй, "0" үзүүлэлттэй байгаа" гэх мэдээллийг өнөөдөр өглөө Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!