ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх амралтын өдрүүдэд болох Улаанбаатарын өвлийн наадамд 80 гаруй гадаад тамирчин оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27, 28-нд “Скай резорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах “Уухайн дуу” жуулчны бааз, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгааг Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.

Хөтөлбөр:

  • Монгол туургатны мөсөн сурын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Мөсний шагайн улсын аварга шалгаруулах тэмцээн, сонирхогчийн тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Параглайдингийн /уулын шүхэр/ хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Цасны Регбигийн хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Снөүбоардын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
  • Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
  • Шүхрийн үзүүлбэр
  • Шувуулахуйн үзүүлбэр
  • Снөүбоардын үзүүлэх тоглолт
  • Нохой чарганы үйлчилгээ

Наадмын үеэр хоол унд,, цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм байна.

Улаанбаатар хот болон 21 аймгийн 1,000 гаруй тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын Өвөр монгол, Шинжаан Уйгур, Тува улс зэрэг Монгол туургатны 80 гаруй гадаад тамирчин “Улаанбаатарын өвлийн наадам”-д оролцохоо илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
бал бал [202.21.108.15] 2024/1/23
Юу хийгээд Монгол орноо өөд нь татаад хөгжүүлсэн хар бузрын хүйтэнд баяр хийгээд муу эргүү өмхий МАН-н малнууд вэ?. Монгол улсын эдийн засгийн хөгжил 20%иас дээш хэмжээтэй болтол бүх баяруудыг хориглож зөвхөн ажиллаж хөдөлмөрлөхийг шаардах хэрэгтэй байна. Эс бөгөөё ардчилал, хүний эрх гэж хуцалдаж байгаад сөнө.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.53] 2024/1/23
Бас цасаар байлдах, цасаар нүүр угаах гээд азаартны тэмцээнүүд байж болж байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.47.53] 2024/1/23
Өвлийн марафон гээд их цасан дундуур гүйлгэдэг тэмцээн зохион байгуулж болдоггүй юм байх даа. Их сонин экстрим уралдаан болох байх шүү.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.104] 2024/1/23
хүүрэнсүгийн хорт хийнд нь угаартаад үхчихвийдээ. гадныхан нөхдүүд эмзэг шүүдээ.
2 | 0 Хариулах
Америкаас дэлгүүр [103.57.92.52] 2024/1/23
iPhone 15 -ын худалдан авалт бүрт бэлэгтэй, хямдралтай худалдаа эхэллээ. iPhone 15 Pro Max 256 загвар 4,550,000 бол iPhone 15 Pro 128 загвар 3,850,000 үнэтэй байна. Дэлгэрэнгүй мэдээлэл манай Америкаас facebook пэйж дээр нээлттэй байгаа ба хямдрал урамшуулал болон бусад мэдээллийг мөн 72019090 дугаараас аваарай. Баярлалаа,,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.229] 2024/1/23
Цасны сүмо алга
0 | 0 Хариулах