Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2.49-өөр сулрав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад валютын ханшийн талаар Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр мэдээлэл өглөө. 

Энэ тухай ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар "Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 3,421.21 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.08 төгрөгөөр, өмнөх сараас 19.4 төгрөгөөр чангарсан байна.

Юаньтай харьцах сарын дундаж ханш 478.75 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 12.91 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 2.49 төгрөгөөр суларсан үзүүлэлттэй байна.

Рубльтэй харьцах сарын дундаж ханш 37.62 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.74 төгрөгөөр, өмнөх сараас 0.52 төгрөгөөр чангарсан" гэв.