ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Тэтгэврийн нөөц санд байршуулсан мөнгөжүүлсэн орлогыг боловсрол, ипотекийн санхүүжилтэд хөрөнгө оруулж болно"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны долдугаар сарын 7-ны өдөр батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

Уг хуулийн онцлох заалтуудыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ)-наас танилцууллаа. 

2023 оны есдүгээр сарын байдлаар манай улсад 56.1 мянган ажил олгогч, албан журмаар даатгуулагч нэг сая иргэн байгаа бол 142.2 мянган хүн сайн дураар даатгуулагч байгаа юм.

Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зорилгоор даатгуулагчийн нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогыг байршуулах тэтгэврийн нөөц санг бүрдүүлнэ. Тэтгэврийн нөөц санд байршуулсан даатгуулагчийн мөнгөжүүлсэн орлогыг түүний саналд үндэслэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасан санхүүгийн хэрэгсэлд болон тухайлсан хуулиар зохицуулсан эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд хөрөнгө оруулж болно хэмээн тус яамнаас мэдээлэв.

Түүнчлэн сайн дураар даатгуулагч малчны тав хүртэлх жилийн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлөх юм. Энэ оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болж нэмэгдсэн. Уг дүнгээр тооцвол малчин иргэн сард 37,950 төгрөгийг өөрөө, 37,950 төгрөгийг төрөөр төлүүлнэ.

2023 оны есдүгээр сарын байдлаар манай улсад 492.4 мянган иргэн тэтгэвэр авч байна.

Дундаж тэтгэврийн хэмжээ

  • 2021 онд 416.1 мянган төгрөг,
  • 2022 онд 549.5 мянган төгрөг байсан бол
  • 2023 онд 685.6 мянган төгрөг болж нэмэгджээ.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
СУМЪЯА [139.5.219.173] 2025/4/27
Сайнуу ?мөнгөжүүлсэн орлого гээд юу гэж ойлгох вэ
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.28] 2024/1/3
Тэтгэврийн мөнгийг доод тал нь инфляциас дээгүүр хувиар өсгөх ёстойг Монгол хонь ч мэднэ. Юун 6%, 8%ын ипотекийн зээл рүү хийх гээд байна? Хүний мөнгийг үрэх гэж байгаа хэрэг үү? Инфляциас дээр хөрөнгө оруулалтын боломжууд бол Монголд одоогоор Банкууд л байна. Өөр үзээд өгье гэвэл янз бүрийн групп, стартап шиг нэрлэсэн баахан ББСБууд ажиллуулдаг баагийнууд байна. Гэвч дэмий биздээ. Тэтгэврийн сангийн өсөлтийг банкны шаардлагыг хангахгүй бизнес эрхлэх гэж үйлээ үзэж буй жижигхэн хэсгийг хүүлэх аргаар хангах дэмий биз. Хувьцаа бол одоогоор явшгүй байна. Монголд компаниуд нь ч, иргэд нь ч хөрөнгийн зах зээлд бэлэн биш гэдгээ харууллаа. IPO хийсэн компаниудын компанийн засаглал, гүйцэтгэлийн байдлыг харахад хөрөнгийн зах зээлд итгэх итгэл муу байхаас өөр аргагүй. Хөрөнгө оруулалтын сан гэдгүүд маань банкуудтай харьцуулахад засаглалын хувьд ямархан билээ дээ хэхэх
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.251] 2024/1/3
Боловсрол, эрүүл мэндэд ч зарцуулж болохгүй. Боловсролын сан тусдаа байдаг. Але алинаас не инфляцаа ч нөхөж буцааж авч болохгүй өсөхгүй.
1 | 0 Хариулах
dashka [66.181.185.171] 2024/1/2
Тэтгэврийн нөөц санд байршуулсан мөнгөжүүлсэн орлогo gedeg ni yu gesen ug ve oilgodgui ee
0 | 0 Хариулах
иргэн [66.181.181.124] 2024/1/2
Тэтгэвэр авах нас жил болсон байхад НДШ төлөх ёстой байгууллага нь нийгмийн даатгалын газарт өртэй байдаг. НДШ төлөөгүй сарыг ажиллаагүйд тооцдог гэх юм. яах ёстой байдаг вэ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.251] 2024/1/3
Хуульчаас асуудаг байх даа. Төлөөгүй бол ямар ч сар тооцогдохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.20] 2024/1/2
Малчидын төлөлтийг 50 хувийг нь улс даана гэхээр л сайн ойлгохгүй байгаам
5 | 0 Хариулах
Зочин [202.179.21.218] 2024/1/2
ипотект зарцуулж болохгүй. Хүү нь бага, жилийн инфляцаа ч нөхөхгүй. 2. Малчид даатгалаа өөрсдөө төлөөч. Малтай тулдаа болж байна. Төдийг нядлаад төдийг төллөө гэдэг хүмүүс. 3. Тэтгэвэр авдаг хүн ажил хийхэд тэтгэврийн шимтгэл төлөх сонголт өөрөө хийвэл яагаад ийм 2 дахин (19.3-21.3%) их шимтгэл төлж байгааг ойлгохгүй байна. Ажил авагчийн хувиа л төлөхөд болно.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.233] 2024/1/2
Малыг хувьд өгөх нь хэнд ашигтай вэ?
0 | 1 Хариулах
a [202.126.92.98] 2024/1/2
Мал тэгээд хувийнх биш улсын өмч юм уу?
1 | 0 Хариулах
🙏🏻 [66.181.179.130] 2024/1/2
Tetgevriin dood hemjeeg 1 say bolgoj zuvhun Undesnii uildverleld ach zee ehheh
1 | 3 Хариулах
да [202.21.108.2] 2024/1/2
битгий давар
0 | 0 Хариулах
Zochin [59.153.115.116] 2024/1/2
Sonin khymyys baikh umaa. Shimtgel tulukh bolokhoor baga tulukh durtai. Avakh bolokhoor ikh tulsun khymyystei adil avakh gd zytgeed bdg. Ichdegyi um baikhdaa. Nembel bygdiig n' l adilkhan nemekh bailgyi dee. Kkk
0 | 0 Хариулах