ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд энэ оны эцэст урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологджээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд 2023 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 64.7 сая толгой мал тоологджээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 9.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. 

Нийт мал сүрэгт:

  • Адуу 4.8 сая буюу 7.5 хувь
  • Үхэр 5.3 сая буюу 8.3 хувь
  • Тэмээ 473.9 мянга буюу 0.7 хувь
  • Хонь 29.4 сая буюу 45.5 хувь
  • Ямаа 24.6 сая буюу 38.1 хувийг тус, тус эзэлж байна.

2023 оны эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Хөвсгөл аймаг хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлжээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр хамгийн их малтай таван аймаг:

  • Хөвсгөл аймаг 5.7 сая толгой мал
  • Төв аймаг 4.9 сая толгой мал
  • Архангай аймаг 4.8 сая толгой мал
  • Өвөрхангай аймаг 4.7 сая толгой мал
  • Хэнтий аймаг 4.4 сая толгой мал
зураг
 
Үндэсний Статистикийн Хороо