Хотын захиргааны хуучин барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгох ажлын хэсэг байгуулагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
36 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын захиргааны хуучин барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгох шийдвэр гаргаад буй.

Энэ дагуу “Хүүхдийн ордон-II” буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.

Тэд шаардлагатай төсөв, хөтөлбөр, төлөвлөгөө болон захирамжийн төслийг боловсруулан, судалгаа шинжилгээний ажлыг хийж байгаа бөгөөд хотын удирдлагуудын зүгээс Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгсөн болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Үүнээс өмнө 300 ортой олон улсын зочид буудал болгоно гэж байсан ч өөрчилжээ.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын/НЗДТГ/ гурван давхар барилга нь 1947 онд ашиглалтад орж, 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.