Бэрс финанс ББСБ нь Улаанбаатар хот болон 17 аймагт нийт 21 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг, Монголын банк бус санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг бөгөөд хөрөнгийн зах зээл дээр 3 дахь удаагаа Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж буй туршлагатай хамт олон юм.
ББСБ-ын үйл ажиллагаа амжилттай явж буйг илтгэх хэмжүүр болох зээлийн багц 2020-2023Q3 онд 6.7 дахин нэмэгдсэн бол чанаргүй зээл салбарын дунджаас 6 дахин бага байна.
Тус ХБҮЦ-ны нийт 19.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий дан автомашины фидуцын зээлийн багцад хууль болон санхүүгийн шинжилгээг хийж, тусгай зориулалтын компанид шилжүүлсэн бөгөөд нийт барьцааны үнэлгээ нь 34.8 тэрбум төгрөг байна.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гэдэг нь ирээдүйд төлөгдөх зээлүүдийг багцлан, үнэт цаас руу хөрвүүлж буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.
Ингэснээр хөрөнгө оруулагчид бага эрсдэлтэй, тогтмол өгөөжтэй "зээлийн багц"-аас орж ирэх ирээдүйн орлогыг эзэмших замаар мөнгөө өсгөх боломжтой.
Энэ нь нэг ёсондоо мөнгөний тогтмол урсгалыг бий болгож буй хэрэг юм.
Биржээр дамжуулж хугацаанаас өмнө борлуулах боломжтой. Мөн хагас жил тутам буюу ХБҮЦ-ны нийт хугацаанд эргэн төлөлтийг 4 удаа хувааж төлнө.
Хөрөнгө оруулалтаас орж ирэх мөнгөн урсгал, өгөөж, хугацаа тодорхой.
Гэрээлэгдсэн учир эргэн төлөлтийн мөнгөн урсгал орж ирэх эх үүсвэр тодорхой
“БЭРС-3” ХБҮЦ-ны татвар нь хадгаламж, хаалттай бондын татвараас 50% бага буюу 5% байдаг.
МЭДЭЭЛЭЛ АВАХ- ЗАХИАЛГАД НЭГДЭХ: golomtcapital.com/forms/bond
ХБҮЦ ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922
8083-6622
8610-5050
8888-0272
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!