ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бага ангийн сурагчид хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болно

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг хамтын ажиллагааны хүрээнд есөн төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгох юм. Одоогоор уг ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Энэ ажил бүрэн дууссанаар сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм. Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болж, сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ гэдгийг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ. 

Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ. Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм.

Түүнчлэн дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглаж, дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
34
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [89.176.91.217] 2023/12/26
Zugeer Polandiin neg company-iin turshilt bolchdog naas
0 | 0 Хариулах
Зочин [223.27.224.94] 2023/12/25
Хүүхдийн насны онцлогт таарсан зүйл үүрүүлж сургах нь тэдэнд амьдралын хичээл болно. Өөрт ногдсон үүрэг хариуцлага ухамсарлах чадварт сургана. Хэт туйлшрах хэрэггүй. Залхуу хог гаргах гээгүй бол...
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.14] 2023/12/25
Дэндүү багад нь сургаж биеэр нь тоглосон бол одоо оюун ухааныг нь туяаны хордлогонд оруулж баллах нь ээ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.109] 2023/12/25
Дэлгэцийн донтой болгож ноёноос холдуулах Сул талтай л юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.83] 2023/12/25
Хүүхдүүдээр хичээлийн дундуур нүдний дасгал хийлгэж баймаар байна.
1 | 0 Хариулах
Зоки [139.5.216.243] 2023/12/24
Зөв сайхан сонсогдож байна аа.Гол нь сурах бичгүүд нь алдаа мадаггүй зөв байгаасай
0 | 0 Хариулах
хүннү [202.9.47.46] 2023/12/24
Байнга л ингэж ярьдаг. Хэрэгжсэн зүйл алга. Ер нь бага ангий сайн багш нар энэ сурх бичгийг хэргэлдэггүй. Яагаад гэхээр сурах бичиг нь гологддог. Ийм гологдол юм хийж яана? Хайран мөнгө.
1 | 0 Хариулах
Х [202.55.188.104] 2023/12/24
Хичээлээ сургууль дээрээ хийхдээ цахим ашиглаж хэрэглээд гэртээ гэрийн даалгавраа номноосоо харж хийх байлгүй. Дээ. Өсөж яваа хүүхдүүдэд хүнд цүнх үүрүүлэх нь алсдаа нурууны өвчлөлын суурь болдог гэж үздэг юм байна лээ. Гадны улс оронд .харин дасгал хөдөлгөөн нь эрүүл мэндэд сайн
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.54] 2023/12/25
Эсрэгээрээ хичээл дээрээ номоо гэртээ цахимаар хийх байлгүйдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.14] 2023/12/24
Тийм юм бол дунд ахлах ангийг бас адиадилхан болгооч😠
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.190] 2023/12/24
Маш буруу, хүүхдийг улам бүр номноос холдуулах болно
2 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.190.16] 2023/12/24
БАГШ НАР ЭНЭ Ч САЙН, ТЭР Ч САЙН ГЭСЭН НОМНУУДАА СУРАГЧДАД ШАХАХАА БОЛЬМООР БАЙНА.
3 | 0 Хариулах
Zochin [139.5.216.122] 2023/12/24
Neg moson dund ahlah angiihnaa iim bolgoomoor ym bishuu odort5 aas deesh nom tsunhelj yvna arail hund
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.117] 2023/12/24
Манай монголын одоогийн хурган дарга, сайд нар ямарч боловсролгүй, харин мөнгө идэх болохоороо улайрсан нохой шиг нөхдүүд! Ёстой булайнууд!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.20] 2023/12/24
Польшийн дэмжлэгтэйгээр гэнэ. Бүхэл бүтэн улс байж ганц юм ч бие даагаад хийж чадахгүй арчаагүй юм бэ сайд гуай?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.177.71] 2023/12/24
Hiichih hun zondoo bgaa hiilgehiig huseegui ym bgaa biz
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.225] 2023/12/24
Монголд сайн дураараа сэтгэл гаргаад юм хийдэг хүн огт байдаггүй. Нэг муу жаахан юм гадарладаг болонгуутаа л мөнгө болгох гэж хичээнэ. Ядаж тэрийгээ бүрэн төгс эзэмшээчгүй байж
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.130] 2023/12/24
Өөр яаж амьдрах юм? Өөрөө жишээ нь юу хийдэг болоод ингэж бичиж байна гээд эхэлж болно
0 | 0
Зочин [66.181.177.126] 2023/12/24
Эргүү юм яриад байгаарай, хүн амжиргааны мөнгөө яая гэж байхад юун сайн дураараа сэтгэл гаргаадч гэхшиг, чи ер нь сайн дураараа юу хийж байгаан өөрөө
0 | 0
Зочин [23.106.249.52] 2023/12/24
2012-2016 оны хооронд гадны тусламж гэдэг зүйл ховор байлаа. Ганц нэг зээл бонд гаргасан нь үнэн. Гэхдээ л МАН-ыхан 5 дахин их зээл тусламж аваад юу ч хийхгүй идээд уугаад хулгайлаад дуусгасан.
2 | 0 Хариулах