ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбаяр: Бортээгийн ордын 440 их наяд төгрөгийн нүүрсийг борлуулах эрхийг нэг компанид олгосон байна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсгол тав дахь өдрөө Бортээгийн ордын тухай мэдээлэлтэй танилцаж, гэрчүүдээс тодруулж байна. 

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ) ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтыг шинжээч танилцуулсан. Үнэлгээний хороо “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзээд 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ний өдөр гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү тендер нь зохих шаардлагыг хангаагүй байгааг шинжээч хэлсэн юм. 

зураг
 

Сонсгол даргалагч Б.Энхбаяр "Өнгөн дээрээ ЭТТ-н 700 гаруй тэрбум төгрөгийн нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер мэт харагдаж байгаа боловч халхавч шинжтэй. 2.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, 2012 оны байдлаар 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 оны байдлаар 404 их наяд төгрөг буюу 130 тэрбум ам.долларын нүүрстэй Тавантолгойн хоёр дахь том ордын нүүрсийг баяжуулах, худалдах монополи эрхийг олгох тендер болж хувирсан.

зураг
 

Үүнийг тендер гэж ярих уу, эсвэл Бортээгийн ордыг бүхэлд тендерийн халхавчаар авах схем болсон гэдэг нь шинжээчийн дүгнэлтэд тодорхой гарсан. Энэ ажиллагааг зохион байгуулахад Үнэлгээний хорооны гишүүд оролцсон" гэлээ.

Тендер шалгаруулалттай холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаад асуулт тавив.

зураг
 

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: -Энд байгаа ганц өгүүлбэрээр тендерт шалгарсан компани Бортээгийн нүүрсийг борлуулах эрхийг шууд өгч байна. Та 440 их наяд төгрөгийн нүүрсийг борлуулах онцгой эрхийг нэг компанид олгох ямар эрхтэй хүн бэ?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: -2018 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллаж байгаа. 2020 онд Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ийг яаралтай батлуулах шийдвэр УУХҮЯ, "Эрдэнэс Монгол" ХК, компанийн гүйцэтгэх захирлуудын түвшинд гарсан.

Бортээгийн ордод хайгуул судалгааны ажил хийгдсэн байсан. Баруун хэсэгт олборлолт явуулахаар хайгуул судалгаа хийж, нөөц нь батлагдсан байв. Энэ дагуу ТЭЗҮ боловсруулахаар ажилласан. Цанхийн баруун болон зүүн уурхайн ТЭЗҮ боловсруулж байсан компанид нэмэлтээр тухайн ТЭЗҮ-ээ үнэ төлбөргүй хийлгэн, батлуулсан.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Би таны энэ бичгийн талаар л асуусан. Та ийм бичиг явуулах ямар эрхтэй хүн бэ?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: -Төр засгаас өгсөн үүргийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК нь олон төсөл хөтөлбөрийг нуруун дээрээ үүрдэг. Иймээс санхүүгийн асуудалд орж, Бортээгийн ордоос нэмэлт орлого олъё гэж компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ шийдсэн. Энэ нь компанид дарамт учруулахгүйгээр Зүүн, Баруун Цанхиас гадна Бортээгээс нүүрс олборлож, олсон мөнгөөрөө төслүүдээ санхүүжүүлэхээр байсан.

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: Та өөрийн итгэл үнэмшлээр энэ саналаа өгсөн үү. Ийм бичиг өг гэх даалгаврыг хэн танд өгсөн бэ?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: Би өөрөө бодож байгаа өгөхгүй шүү дээ. Энэ бол ТУЗ дээр яригдсан. Хоёр бичиг өгсөн. Ганц би өгсөн юмгүй. Гүйцэтгэх удирдлага, шат шатны удирдлага, ТУЗ дээр яригдсан.

Би нэг л зүйлийг хүсэж байна. Энэ бол ганц Д.Уужимсанаа гэдэг хүн 440 их наядыг хэн нэгэнд өгчихсөн юм биш. ТУЗ, УУХҮЯ, "Эрдэнэс Монгол" дээр яригдаад явсан. Холбогдох нотлох баримтуудыг хууль хяналтын байгууллагууд нь харахгүй бол нэлээд том эвгүй тоонд ороогдоод явчихлаа. 440 их наяд гэж тоо хаанаас гарч ирснийг бас ойлгосонгүй. 

Сонсгол даргалагч Б.Энхбаяр: 2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнээс нэгжийн нийт өртгийг хасаж тооцвол Бортээгийн орд нь 404 их наяд төгрөгийн үнэтэй нүүрстэй орд. Энэ ордын нүүрсийг борлуулах эрхийг нэг компанид өгчихсөн байна.

зураг
 

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Банди [66.181.161.201] 2023/12/25
Ийм байдлаас л энэ ТИЙРЭНГҮҮДИЙН ИДЭЖ УУХ ХУЛГАЙ ХУДАЛ АВЛИГА ҮҮСДЭГ ДЭЭ . БАГА ДЭЭР НЬ ХЯНАЖ ШАЛГААД ЗӨВ ЗАМД НЬ ОРУУЛЖ АРД ТҮМНЭЭ ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЖ ХЯНАЛТ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ!!!. ИЛЭРҮҮЖ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ХЗДХ сайддаа ажлын амжилт хүсье .
0 | 0 Хариулах
Зочид [66.181.185.203] 2023/12/24
Уул уурхайгаар хэтэрхий их ноцолдож бна. Болимоор бна шүү.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.248] 2023/12/24
Bur neg tsaichixsan xulgaich nar. Luivriin tender yavsan baina. Amarbayasgalan terguutei ene xymyysiig barij yavdag gazar ruu ni yavuul. Xelex ug alga. Shinjeechid sain ajillajee.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.239] 2023/12/24
Амарбаясгалант шоронд хийж шалга
0 | 0 Хариулах
Нянгар [202.21.107.123] 2023/12/25
Амарбаясгалан түй ч хамаагүй
0 | 0 Хариулах
chi yu meddin be pisda min [66.181.185.72] 2023/12/27
chi yu meddin be pisda min
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.161.146] 2023/12/24
Тендер буруу явагдсан тодорхой юм байна. Тэгэхээр буцах ёстой. Буруу явуулсан шийдвэр гаргасан, гүйцэтгэсэн албан тушаалтан ААН-ийн үйл ажиллагаанд хараат бус шалгалт болон хууль хяналтын байгууллагад өгч шийдвэрлүүлэх нь зөв. Мэдээллийг иргэдэд сонордуулах
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.164] 2023/12/23
3 жилийн гэрээ гэж бна. Шууд улс төржүүлэх юм.
1 | 0 Хариулах
Эрдэнэ [43.242.243.34] 2023/12/23
Та нар хийсэн хулгай ш дээ хэзээ нэг цагт илрэх л байсан шоу хийхээ боль
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.63] 2023/12/23
440 их наядыг иргэддээ хуваавал 130 сая төгрөг болж байна. Ганцхан компани ийм их хөрөнгийг дангаараа чааж байна. Цаана нь өөр нүүрсний, алт, зэс, цайр гээд гээд маш олон төрлийн ашигт малтмал дээр бас л иймэрхүү юм болж байгаа. Баялгаа тэгш хуваарилж чадвал 1 хүн тэрбум төгрөгтэй болох боломж байжээ. Гэхдээ гонгиноод яахав, та нарын итгэж сонгосон дарга нар баян цатгалан байх нь хамгийн чухал биз дээ.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2023/12/22
Дахин шалгахгүйгээр эхнээс ньустгах хэрэгтэй юм шиг санагддаг
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2023/12/22
Онцгой хүхдгэмт хэрэгтнүүдтэй хорьж устгуулда АНУын туршлага байдаг
1 | 1 Хариулах
Зочин [139.5.216.79] 2023/12/22
Эхнээс ньхорьж байцаагаачээ
5 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2023/12/22
Тэгээд буцаагууд авааччдээ
2 | 0 Хариулах
Mmhn [202.126.88.196] 2023/12/22
Za uls huraaj avch Butsaa sugai
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.139] 2023/12/22
Улсынхаа газар нутаг, орд газруудыг хуваагаад хулгайлаад дуусч байгаа юм байна л даа. Эд нарыгаа хориод шалгаад шийдээд шийдээд явчихаж чадахгүй хуулийн байгууллагынхан нь ч хог юм
4 | 0 Хариулах
Зочин [66.181.187.35] 2023/12/22
Шууд АТГ - д өгөөчээ
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.106] 2023/12/22
МАнын 2дахь дарга аймаар шаажэээ цааз шааааа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.213] 2023/12/22
8 жилийн хугацаанд МАН-ын нэг ч хулгайч хоригдсонгүй. Харин хулгайнууд нь хэдэн тэрбумаараа нотлох баримттай, банкны гүйлгээгээрээ батлагдсан ч АТГ, Прокурор, Шүүхээр ороод гэм буруугүй гарч ирцгээдэг.
2 | 1 Хариулах
нам бус иргэн [59.153.114.156] 2023/12/22
за тэгээд намчирхаад, талцаад шаагаад байгаарай. харин ч МАН-ын С.Баяр, Бадамжунай өөр хэн байна зөндөө л хүн суусан шт. бодвол чи АН-ын дурак болоод ингээд намчирхаад талцаад, худлаа сенсацлаад байгаа. яс юман дээрээ МАН харин ч илүү байдаг шүү
4 | 3 Хариулах
Зочин [66.181.190.141] 2023/12/22
Shuugchdiih ihenh n battulga, elbegdorjiin tomilson humuus baigasht?
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.113] 2023/12/22
АЙМАР ШАААЖЭЭ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.139] 2023/12/22
Яаанаа энэ улсын хулгай луйврыг ухаад дуусахгүйнээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.59] 2023/12/22
МАНингийн хулгайчуудын энэ хулгай бол бүр утгаа алдсан. псдаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.188] 2023/12/22
САИХАНБИЛГИИН ХЭЛДЭГ УГИГ ХЭЛЖ БАИНА ШУУД БУУД
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.239] 2023/12/22
Admineral Amarbayasgalan
1 | 0 Хариулах