Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль эрх зүйн тогтолцоо амжилттай хэрэгжиж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлснээр тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон байгууллагад ямар өөрчлөлт, үр нөлөө гарах вэ? Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг улам нэмэгдүүлэхийн тулд ямар зохицуулалт шаардлагатай вэ?
ХНХЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка) -ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлж буй “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан болон байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн, хамт олны төлөөллөөс ярилцлага авч, цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа бөгөөд тэдгээрийн дотроос хэд хэдэн жишээг сонгон авч видео контент хэлбэрээр мөн танилцуулж байгаа билээ.
Бид 7 дахь видеогоороо эрчим хүч, төмөрлөг, уул уурхай, барилга угсралт гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хасу Мегаватт” ХХК-ийн талаар танилцуулахаар бэлтгэлээ. Тус компанийн Хүний нөөцийн мэргэжилтэн М.Мөнхсайхан нь ХНХЯ, DPUB2 төслийн зохион байгуулсан “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-д хамрагдан, “Төмөр хийцийн үйлдвэр”-ийн дарга Б.Доржсэмбэ болон бусад ажилтнуудтайгаа хамтран байгууллага дээрээ ажлын байрны тохируулгуудыг хийх, ажилтнуудынхаа ар гэрийнхэнтэй хамтарч ажиллах зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байна. Тус видеоноос “Хасу Мегаватт” ХХК-ийн “Төмөр хийцийн үйлдвэр”-т агуулахын нярав хийдэг С.Одгэлмаа /тархины саажилттай/ хамт олныхоо дэмжлэгтэйгээр хэрхэн амжилттай ажиллаж байгаа тухай үзэж сонирхоорой.
Тус компанийн үйл ажиллагааны талаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №17 “Хасу Мегаватт” ХХК / 2023 оны 9 сарын 12 IKON сайт/ нийтлэлд дэлгэрэнгүй танилцуулсан юм.
2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!