ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл ахуйн стандартад нийцсэн махны шинэ зах нээгдэнэ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 12 сарын 15
Сурталчилгаа

Монгол хүн жилд дунджаар 69.4кг мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Өрхийн махны хэрэглээг авч үзвэл 1 өрх жилд дунджаар 168кг мах буюу 1 үхэр 2 хонь иддэг гэсэн тооцоолол гарсан байна.

Насанд хүрсэн хүний 1 хоногийн махны дундаж хэрэглээ 190гр байхад хангалттай гэж үздэг бол Монгол хүний хэрэглээ 321гр мах буюу дунджаас 167%-аар өндөр байдаг байна. Эндээс дүгнэхэд мах махан бүтээгдэхүүн нь Монголчуудын хүнсний гол хэрэглээ учир эрүүл ахуйн шаардлагад нийцсэн махны шинэ захын  эрэлт хэрэгцээ их байна.

зураг
 

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан махны худалдааны төвлөрсөн газар дутагдалтай байдаг. Хуучны уламжлалт махны захууд эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй, он удаан жил бактери үржсэн, бохир хуримтлагдсан орчинд мах зарах нь энгийн үзэгдэл болоод удаж байна. Тиймээс энэхүү асуудлыг шийдэж “Go.to market”-ийн 1-р давхарт махны төвлөрсөн худалдааны заал нээгдэх гэж байгаа тухай мэдээлэл хүргэе.

зураг
 

Эрүүл ахуйд нийцсэн мах, шинэ талхны мухлаг, фермерийн хүнс, хүлэмжийн ногоо, бөөний төв, нэрийн дэлгүүр, төрөл бүрийн амттан, ховор нарийн бүтээгдэхүүн зэрэг хамгийн өргөн сонголттой, хамгийн том хүнсний зах Go.to market төслийн 1-р давхарт нээгдэх гэж байна.

Тус хүнсний захад шилэн ханаар тусгаарласан, агааржуулалтын нэмэлт системтэй, нийт 600м.кв талбайд 70 орчим цэгтэй махны заал нээгдэх бөгөөд тавилга хэрэгсэл, хөргөгч хөлдөөгчийг суурилуулан бүрэн тохижилттой гэдгээрээ онцлог.

зураг
 

Махны заалны онцлог, давуу тал

“Go.to market” нь махны бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах менежментийн бодлого баримталж байна. Махны татан авалтыг хялбаршуулах, эрүүл ахуйд нийцсэн орчноор хангах, хэрэглэгчдийн гарт шат дамжлагагүй махыг хүргэх тал дээр онцгойлон анхаарч байна.

  • Цэг тус бүрд махны хөргөгч болон мах жижиглэх тавцан байрлуулсан, бүрэн тохижилттой.
  • Махны заал нь тусдаа агааржуулалтын нэмэлт системтэй
  • Махны лабораторитой
  • Мах хадгалах хөлдүү агуулахын өрөөтэй
  • Мах бэлтгэх, жижиглэх зориулалттай сэрүүн өрөөтэй
  • Мах машиндах, яс хөрөөдөх үйлчилгээний цэгтэй.
зураг
 

Махны эрүүл ахуйн стандартыг хангасан

Орчин үеийн хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг их анхаардаг болсон. “Go.to market” махны төвлөрсөн худалдаа нь өглөө мах гадаа ирэхээс эхлээд буулгах, эвдэж жижиглэх, заал руу болон хөргөгч рүү зөөх, хадгалах, эвдэж жижиглэн хэрэглэгчдийн гарт хүрэх зэрэг бүх процессыг нарийн судалсан.

Махны эрүүл ахуйн стандартыг хангахын тулд хүнсний зах дээрээ эрүүл ахуйч болон махны итгэмжлэгдсэн лабораторийг дотор нь шийдсэн. Махны заалыг үнэр багатай байлгах зорилготой нэмэлт агааржуулалтын хоолой суурилуулсан, өдөр бүр зааланд тогтмол цэвэрлэгээ хийж, нян бактери үржихгүй материалыг дотор засалд ашиглана. Түүнчлэн махны худалдагчид СБД-ийн нэгдсэн эмнэлэгт сар бүр эрүүл ахуйн шинжилгээнд оруулах зэрэг нарийн зүйлсийг нэг бүрчлэн төлөвлөснийг онцолж байна.

зураг
 

“Go.to market” нь гэр бүл, найз нөхөд, хамт олны уулзах газар бөгөөд хамтдаа хооллох, шоппинг аялал хийх, дэлгүүр хэсэх, хүнсээ цуглуулах, төрөл бүрийн үйлчилгээ авах, хүүхэдтэйгээ хамт салхилах хүмүүсийн цуглах орчныг бүрдүүлснээрээ бусад худалдаа үйлчилгээний төвүүдээс ялгаатай.

зураг
 

Гаднаа 1.300мкв, дээвэр дээрээ 3.800мкв талбай бүхий террас, спорт комплекс, тоглоомын талбай зэрэг олон нийтэд зориулсан гадна тохижилттой. Хоол, энтертайнмент, хүүхдийн тоглоомын төв, гэр ахуй, гоо сайхан, outlet дэлгүүрүүд болон хүнсний зах, пицца, шинэ талхны мухлаг, кофе шоп, эмийн сан, банк болон бөөний төвүүдийг төвлөрүүлсэн учир хүний хөл хөдөлгөөн өдөрт дунджаар 14 мянга байхаар тооцоологдож байна.

зураг
 

“Go.to market” худалдаа үйлчилгээний төвийн байршил: СБД, 11-р хороо, 7-р хороолол

Албан ёсны пэйж: www.facebook.com/gotomarket.mongolia

Махны заалны түрээсийн менежертэй холбоо барих: 7704-4444 (2)

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.