14:12 2023/12/14
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо.
Тус хуулийн төсөлтэй холбогдуулан нийт 61 зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явууллаа. Ийнхүү Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!