ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

ThunderZ: Залуус хүссэн эвентээ үүсгэж, танилын хүрээгээ тэлэх боломжтой EventX.mn сайтыг нэвтрүүллээ

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Рэппер ThunderZ шинээр эхлүүлж буй бизнесийнхээ талаар "Монгол Ньюс" төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулав. 

Монголд эвентийн нэгдсэн платформыг нэвтрүүлж, хөгжүүлэх зорилгоор "Event X" компанийг үүсгэн байгуулж, өнөөдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж буйг тэрбээр мэдээлэв. 

"Event X буюу арга хэмжээ, үйл ажиллагааны нэгдсэн санг нэвтрүүлэхийг зорьж байна"

"Event X" компанийн үүсгэн байгуулагч Б.Өлзий-Учрал буюу ThunderZ "Би Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийг программ хангамж мэргэжлээр төгссөн.

Үндсэн мэргэжил маань программист боловч сургуулиа төгссөнөөс хойш уран бүтээл дээрээ түлхүү ажиллаж ирлээ. Уран бүтээлийнхээ талаар бодсон ажлуудаа хийсэн гэж бодоод давхар Event X буюу арга хэмжээ, үйл ажиллагааны нэгдсэн санг нэвтрүүлэхийг зорьж байна. 

Манай багийнхан энэхүү захиалгын нэгдсэн санг үүсгэн байгуулж, өнөөдрөөс EventX.mn сайтыг албан ёсоор ашиглалтад оруулж байгаа. 

Хэрэглэгчид энэхүү сайтаас бүх төрлийн эвентийн мэдээллийг авах боломжтой. Өөрөөр хэлбэл өнөөдөр ямар үйл ажиллагаа, арга хэмжээнүүд Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа талаарх бүх мэдээллийг шууд нэг сайтаас авах боломжтой. Улмаар хэрэглэгчид сайтаас бүртгүүлж, тасалбараа авч давхар өөрсдөө тухайн талбарт эвент үүсгэх бололцоотой" хэмээн танилцуулав. 

"Залуус хүссэн эвентээ үүсгэж, сонирхлоороо дамжуулан танилын хүрээгээ тэлэх боломжтой"

Үргэлжлүүлэн "Гол зорилго нь эвентүүдийн мэдээллийг нэг дороос авна. Жишээ нь төрсөн өдөр, шинэ жил, хуримын арга хэмжээг хаана зохион байгуулж байгаа газар, байршлуудыг мэдэх давуу талтай. 

Залуусын хувьд ижил сонирхлоороо дамжуулан танилын хүрээгээ тэлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, цаг заваа хэмнэх олон талын боломжийг олгох сайтыг ашиглалтад оруулж байгаа юм.

Зөвхөн эвентээр тогтохгүй place буюу газрууд гэх тусдаа ангилал оруулж өгсөн. Тус ангилалд караоке, ресторанаас эхлээд бүх төрлийн үйлчилгээний байгууллагын мэдээлэл багтана. 

Манай сайт ашиглалтад орсноор шууд тухайн газрынх нь байршлыг оруулахад тэр хавийн бүх газрууд нь илэрцээр гараад ирнэ гэсэн үг. Ингээд байршлаасаа шууд захиалчихна. 

Миний хувьд тоглолт, арга хэмжээ, эвенттэй их холбоотой байдаг. Тийм учраас бүх эвентийг нэгтгэх бодлоор сайтынхаа ажлыг эхлүүлсэн" гэлээ. 

"Хууль бус эвент үүсгэвэл цагдаагийн байгууллагад хандана"

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чулуунбаатар "Энэ оны гуравдугаар сараас эхлээд технологийн үйлдвэрлэл буюу сайт угсралтын ажлыг гүйцэтгэсэн. 

Тухайлбал утасны цаанаас дижитал байдлаар бүх урилга мэндчилгээг явуулдаг байя. Цаасан урилга, мэндчилгээг цахимаар дижиталаар шийдье. Урагдаад хаягдах цаасны төлөө мөнгө үрэхээ больё.

Тухайлбал хамтдаа ууланд алхъя гэдэг эвент үүсгээд хамтдаа алхах эсвэл ном унших эвентийг ч зохион байгуулж болно. Хүссэн эвентээ үүсгээд манай сайтыг ашиглаад үзээрэй.

Нэмээд уран бүтээлчид буюу артист гэдэг хэсэг байгаа. Уран бүтээлчид фэнүүдтэйгээ харилцах боломж хомс байгаа учраас гүүр болно.

Залуус хоорондоо танилцаж уулзаж хүрээллээ тэлмээр байна шүү дээ. Энэ болгонд тохирсон эвентээ үнэгүй үүсгэх платформ дутагдаад байгаа.

Гэхдээ эвентээр дамжуулан садар самуун сурталчлах, мөрийтэй тоглоомд уриалах асуудал гарвал шууд хаана. Бид эвентүүдэд шүүлтүүртэй хандана. Хууль бус эвент үүсгэвэл цагдаагийн байгууллагад хандана" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [112.72.6.138] 2023/12/14
Тэгээл нөгөө хэдэн оркууд орж ирж хуцдагдаа энэ доор байгаа хэдэд бол салаавч өгмөөр байнх
2 | 2 Хариулах
haha onigoo [103.212.119.68] 2023/12/14
haha zugeer gants website hiicheed yun ch tom zarlaj bhiimde batsaan chin haha, hogooroo l bdg shd
2 | 5 Хариулах
Зочин [139.5.219.55] 2023/12/14
Бас нэг сахал үсэндээ баригдсан орк
1 | 3 Хариулах
Зочин [66.181.161.221] 2023/12/14
Зүгээр л нэг дүр эсгэдэг бачка даруухан хүмүүжилтэй харагдах гээд ядчихсан сонгуулиар мөнгө авж намирж гүйчээд дараа нь , би залуу хүнийхээ гэнэн томоогүй юм мэдэхгүй зангаар тэгчих лээ нтр битгий шaa зүгээр FUСК YOU !
7 | 3 Хариулах
Гунигт Ояануудаа дурсахуй [77.24.7.205] 2023/12/14
Никитон, Тандэр, Вандэ луугийн сонсдоггүй. Ёс зүй түй ч байхгүйд нь
1 | 2 Хариулах
Зочин [192.82.93.244] 2023/12/14
Улсын бүртгэл дээр эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчийн аль дээр ч мань Thunder алга. Тэгснээ үүсгэн байгуулагч юм уу?
3 | 2 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/12/14
ХӨӨРХИЙ АШИГЛУУЛААД БАЙГАА ЮМ БОЛОВУУ
0 | 0 Хариулах