ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Америкийн хөрөнгийн зах зээл дээрх "Гайхамшигт долоон" хувьцаа

A.Жаргал
2023 оны 12 сарын 8
IKON.MN

Энэ оны эхээр Bank of America-ийн шинжээч Майкл Хартнетт Америкийн хөрөнгийн зах зээл дээрх хамгийн үнэ цэнтэй 7 компанийн хувьцааг нэрлэж, 1960-аад оны ижил нэртэй киноноос санаа аван "Гайхамшигт долоо" гэсэн шинэ нэршил оруулж иржээ.

Google Finance болон CompaniesMarketCap-ийн өгөгдлийг ашиглан 2023 оны 11-р сарын 6 өдрийн байдлаар Гайхамшигт Долоогийн зах зээлийн үнэлгээ болон 5 жилийн хувьцааны өсөлтийг графикаар үзүүлж байна.

Гайхамшигт долоод хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, хамгийн сүүлийн үеийн техник хангамж, программ хангамж зэрэг технологийн өсөлтийн чиг хандлагад анхаарлаа төвлөрүүлж, хөрөнгө оруулалт хийдэг дэлхийн хэмжээний аварга компаниудын хувьцаа нэрлэгджээ.

# Компани Үнэлгээ 5 жилийн өөрчлөлт
1 Apple $2.8 trillion +250%
2 Microsoft $2.6 trillion +224%
3 Alphabet $1.6 trillion +141%
4 Amazon $1.4 trillion +63%
5 Nvidia $1.1 trillion +783%
6 Meta $811 billion +118%
7 Tesla $690 billion +829%

FAANG(Facebook, Apple, Amazon, Netflix,Google) хувьцааны дөрөв нь Гайхамшигт долоо жагсаалтад байгаа бөгөөд нэмэгдээд Nvidia, Tesla, Microsoft компаниудын хувьцаа багтжээ. 

Гайхамшигт долоо нь S&P 500-ийн дөрөвний нэгээс илүүг, Nasdaq 100-ийн талаас илүү хувийг бүрдүүлдэг.

Үүний зэрэгцээ, эдгээр долоон компанийн тав нь триллион долларын клубт(зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллароос дээш) багтдаг бөгөөд Nvidia хамгийн сүүлд энэ клубийн гишүүн болжээ.

Эх сурвалж: visualcapitalist.com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.117.34] 2023/12/9
btc avsan ny hamaagui deer.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.41.13] 2023/12/8
Амёрик т захиралын түвшинд ажиллахад жилдээ аррle komпани 267 саядолларын цалин хувьцааны ашиг хүртэнэ....монголоос бусад газар хүний чадамжаа үнэлдэг гадаад иргэн гэж ялгаварлахгүй
2 | 0 Хариулах
Зочин [203.119.77.136] 2023/12/8
Nvidia huvitsaa avsan, dandaa usch bgaag harah saihan bna. $10K aar 5 jiliin umnu avsan bol odoo 78.3K bolgoson suuh baijee. Gehdee oroitoogui baih aa.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.18] 2023/12/8
88,3к болох байсан
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.26] 2023/12/8
Uhehiinhee umnu neg haraarai tegeed uhej bolno haha
0 | 0 Хариулах