ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д суралцдаг 14,000 монгол оюутанд зориулсан тэтгэлгийн сан байгуулах санал тавилаа

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгч БНСУ-д ажиллаж байна.

Энэ үеэрээ тус улсын шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ли Жу Хо-той уулзлаа. БНСУ-д Хятад, Вьетнам, Монгол, Узбекистан улсаас хамгийн олон оюутан суралцдаг байна. Тус улсын засгийн газраас 2027 он гэхэд гадаад оюутны тоог 300,000-д хүргэхээр зорин ажиллаж байна.

Монгол Улсаас Солонгос улсад суралцдаг 14,000 оюутны тухайд ихэнх нь төлбөрөө бие даан шийдвэрлэдэг. Сурахын зэрэгцээ ажил хийж амьжиргаагаа залгуулдаг оюутан олон байна. Энэ жил 15 оюутан Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээр Солонгосын сургуулиудад элссэн. Цаашид тэтгэлэгтэй оюутны тоог нэмэгдүүлэх зорилгоор тэтгэлгийн сан байгуулах, дээд болон мэргэжлийн боловсролын зэргийг харилцан зөвшөөрдөг болох саналыг тавилаа.

зураг
 
БШУЯ

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлах үеэрээ тус улсын ерөнхий сайдтай уулзаж Монгол Улсад нэн шаардлагатай, эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Солонгосын анагаахын чиглэлийн их сургуулиуд, АШУҮИС хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх байдлаар ажиллах боломжтой талаар ярилцлаа. Япон улсад 1,000 инженер, Германд мэдээллийн технологийн 1,000 мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн.

Монгол Улсын тухайд боловсролын салбартаа ойрын хугацаанд зургаан том шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Үүний нэг нь цахим шилжилт. Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд БНСУ-тай нягт хамтран ажиллаж дижитал анги байгуулах ажлууд бодит үр дүнтэй үргэлжилж байгаа. Солонгос улс 2025 оноос математик, англи хэл, код бичих хичээлүүдийг хиймэл оюун ухаан ашиглан заах бэлтгэл хангаж байгаа юм. Энэ чиглэлээр болон AI сурах бичиг хөгжүүлэх тэдний туршлагаас судалж хамтран ажиллах талаар санал солилцов.

Ярианы төгсгөлд мөн саяхан үр дүнгээ танилцуулсан PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний талаар мэдээлэл солилцлоо. Монгол Улс ДНБ-ий таван хувийг боловсролын салбартаа зарцуулдаг. Энэ нь OECD-ын орнуудын дунджаас хамаагүй бага хэмжээ боловч цаашид нэмэгдүүлэх, үр ашигтай, оновчтой зарцуулах замаар сурлагын амжилтаа сайжруулахаар зорьж байгаа юм. Солонгос улсын тухайд PISA-д тэргүүлэгч орнуудын нэг. Гэхдээ энэ амжилтад хүрэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргасан. Одоо ч зарим нэг сорилтуудтай тулгарч байгаа гэлээ.

 

Эх сурвалж: БШУЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [185.215.160.18] 2023/12/11
Гадаадад тэтгэлэг төлж байхын оронд профессоруудыг Монголд тат!
0 | 0 Хариулах
Зочин [185.215.160.18] 2023/12/11
Беларусийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд заа, тэнд хямдхан, туршлага нь маш хэрэгтэй. Беларусь бол мэдээллийн технологийн чиглэлээр Европын аутсорсингийн нийслэл байв. Тэндээс EPAM, Viber, Tetris гэх мэт компаниуд гарч ирсэн. Энэ улсын туршлагаас суралцах хэрэгтэй, тэнд байгаа мэргэжилтнүүд нь маш чадварлаг.
0 | 0 Хариулах
Зочин [174.192.71.222] 2023/12/8
San geheer yu boldog bilee hulgai l bolno. Bolowsroliin san bvgd hulgai bsn
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.84] 2023/12/8
Дотоодынхоо сургуулийг дэмжих зүйл алга уу? Дотоодын хэдэн сургууль чинь гадаад яваад үлдсэн хэд дээр л тогтож байна.
2 | 0 Хариулах
Зочид [103.212.116.42] 2023/12/8
Ичмээр юм бэ.
1 | 0 Хариулах
Зочин [145.239.252.205] 2023/12/8
Өөр улсыг сан байгуул гэж шахахаас ичих хэрэгтэй. Монголд бэлээхэн сан нь байна. Өмнөдийн бүх оюутан сантай болбол бусад орон дахь бүх оюутан адилхан зардлаа нөхүүлэхийг шаардана. Чи яаж баяжсан болоод ингэж сэтгэдэг ? Бүр үлгэрээ ичгүүргүйгээр боловсролтой хүмүүсийн өмнө яриад !
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2023/12/8
Тэтгэлэгээ шударга зохион байгуулж, мэдлэг чадвартай иргэдээ сурган, эх орноо хөгжүүлэхэд татан дуудмаар байна. Хулгайч нарын хүүхдүүд ч хулгайч сэтгэлтэй, эх орноо доромжлохоос өөр чадваргүй ажээ.
3 | 0 Хариулах