Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ходорковский хэчнээн хэмжээний ХӨРӨНГӨТЭЙ вэ?

Б.Ууган, iKon.mn
2014 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Forbes сэтгүүлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна

Гибралтарын GML компанийн харилцах дансны эрх Ходорковкийд эргэн ирснээр ЮКОС-ын эзэн асан тэрбээр 100-250 сая ам.долларыг захиран зарцуулах боломжтой болох гэнэ. Гэхдээ энэ дүн өсч магадгүй талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Михаил Ходорковский сэтгүүлчдийн асуултанд булуулж, энэ бүгдэд аль болох л тодорхой хариулахыг хичээж байна. Гэхдээ өнөөгийн санхүүгийн байдлынхаа талаар тодорхой хариулт өгчихөж чадахгүй байгаа юм. “Би одоогоор санхүүгийн байдлынхаа талаар бүрэн тодорхойлж чадахгүй байна. Удахгүй энэ байдлыг нэг тийш болгоно” гэсэн хариултыг өгч байлаа. 

Би одоогоор санхүүгийн байдлынхаа талаар бүрэн тодорхойлж чадахгүй байна. Удахгүй энэ байдлыг нэг тийш болгоно

Харин 10 хүрэхгүй жилийн өмнө Ходорковский Оросын цорын ганц олигархид тооцогдож байлаа. Форбес сэтгүүлийн мэдээлснээр хөрөнгө нь Америкийн баячуудынхтай эн зэрэгцэхүйц хөрөнгөтөн байлаа.

Форбес сэтгүүл Ходорковскийг хамгийн баян Орос хүнээр тодруулснаас жилийн дараа буюу 2002 онд ЮКОС газрын тосны компанийн 61 хувийг эзэмшдэг Гибралтарын  Group Menatep Ltd компани хувь эзэмшигчдийнхээ нэрийг нийтэд зарласан юм. Энэ мэдээллээс харахад Group Menatep-ийн хувьцааны 9.5 хувийг эзэмшихийн дээр өмчөөрөө дамжуулан дахин 50 хувийн хувьцаа эзэмшдэг цорын ганц хувь эзэмшигч нь  Ходорковский байв.

Түүнчлэн энэ хувь эзэмших эрхийнхээ дагуу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон, жишээлэхэд шоронд хоригдсон бол хувьцааг захиран зарцуулах эрхээ өөр хувьцаа эзэмшигчид шилжүүлэх эрх нь Ходорковскийд байсан юм. 
Энэ эрхийн дагуу Ходорковский ч тэр Менатепийн хоёр дахь хүн Платон Лебедев ч торны цаана суучихсан үед энэ эрх Леонид Невзлинд шилжин очсон байлаа. 

Түүний удирдсан, GML гэж нэрээ өөрчилсөн ч Гибралтард үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байсан Group Menatep болон түүний охин компаниуд ЮКОС-ыг дампуурсны дараа активуудыг нь авсан “Роснефть”-тэй шүүхдэлцэж байлаа. Оросын шүүх бүх насаар нь хорих ял эчнээгээр өгчихсөн ч Израилд тайван амьдарч байсан Невзлинд  алдах зүйл, айгаад байх юм ч байгаагүй. GML-ийн охин компаниуд шүүхээр заргалдан нэг ялж, нэг ялагдаж байлаа.

Өнгөрсөн оны 10 дугаар сард гэхэд л GMLгруппийн хяналтанд байдаг Люксембургийн Yukos Capital компанид 186 сая ам.долларыг “Роснефть”, “Самаранефтегаз” компаниудаас гарган төлөх шийдвэрийг Америкийн шүүх гаргаж байв. Одоогоор “Роснефть”-ээс мөнгө авч чадаагүй байгаа, учир нь Америкийн шүүхийн шийдвэрийг Оросд зөвшөөрөхгүй байгаа юм.

Ямартай ч GML группийн, Оросын ЮКОС-ын  бүтцээс гадна байсан хилийн чанад дахь активуудыг худалдаалснаас олсон орлого эцсийн бүлэгт ЮКОС-ын ноогдол ашигд үлдэж, харин энэ бүх мөнгийг Ходорковский хаана байгааг мэдэхгүй байх нь ч аргагүй юм. GML компанийн топ менежерүүд, ЮКОС болон харьяа компаниудынх нь хувьцаа эзэмшигчдийн активын талаарх бүрэн бус мэдээллийг Гибралтарын компанийн бүртгэлээс харж болох ч тэнд нь хэрэглэгчдийн цахим бүртгэл тусгагдаагүй байдгийн дээр, GML группийн 2012 оны тайлан ч ороогүй байв.

Харин Dun &Bradstreet компаниас худалдаж авсан GML-ийн тайлангаас харахад нэгэнтээ 30 тэрбум ам.долларын активтай байсан компани өнөөдөр хөрөнгө нь эрс багассан гэдэг нь илэрхий. 2010 оны сүүлээр гэхэд л энэ компанийн хөрөнгө 292 сая ам.доллар байж. Компанийн өрийн \245,6 сая ам.доллар\ ихэнх хэсэг нь үүсгэн байгуулагчдад өгөх өр учраас Ходорковский болон түншүүдийнх нь хөрөнгө активын нийт өртөгтэй тэнцүү байсан гэж тооцоолж болно.

Ходорковскийн хувь 2002 оны байдлаар 170 сая гаруй ам.доллар байлаа.

Өөрөөр хэлбэл Ходорковскийн хувь 2002 оны байдлаар 170 сая гаруй ам.доллар байлаа. Түүний активын бүтэц нь нилээд түвэгтэй хэдий ч Ходорковский одоогиийн байдлаар “энгийн л нэг” мульти саятан, 100-250 сая ам долларын хооронд хөрөнгө эзэмшиж байгаа нэгэн болох нь гэдгийг тааварлахад тийм ч хэцүү биш. “Би мөнгө олохын тулд ажиллаад байхааргүйгээр хөрөнгөтэй” гэж Ходорковский Берлинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байдаг.

Харин цөөхөн сурвалжлагчидтай уулзалт хийх үеэрээ Оросын сөрөг хүчнийг санхүүжүүлэх хөрөнгө байхгүй, гэхдээ “хувийн амьдралд хангалттай хүрэлцэнэ, хөл бөмбөгийн клуб худалдаж авахгүй” гэж онцолжээ. 

Ходорковский баян хүн, гэхдээ амьдралынхаа төгсгөлд санхүүгийн сүйрэлд хүрсэн Борис Березовский зэргийг ивээн тэтгэдэг халгиж цалгисан хүн биш. Тэр Орост ямар нэг төсөл санхүүжүүлэхээр бол тэр нь том биш мөн улс төрийн зорилготой байхгүй л болов уу. “Өнөөгийн дэглэмтэй тэмцэхэд” мөнгө хаявал аюултай гэдгийг Ходорковский сайтар ухамсарлаж байгаа.

Юкос компани

Түүнээс гадна ЮКОС-ын алдсан хувийнхаа төлөө тэмцэлдэхгүй гэж тэр Владимир Путинд ам өгчихсөн. Мэдээж Невзлин ч юмуу өөр түншүүдийнхээ өмнөөс ам өгөөгүй, тэдэнд ч Путины өршөөл хэрэггүй байсан. Тэд чинь цагаа олж Оросыг орхичихсон улс шүү дээ. Тиймээс Ходорковский нэн тэргүүнд санхүүгийн хувьд Путинд заналхийлж чадахгүй нь.

2003 онд Путин түүнийг хөрөнгөөрөө хэн нэгнийг санхүүжүүлэн, дэглэмийн эсрэг хөдөлнө гэж айж байсан, харин одоо Ходорковский тэр үеийнх шигээ баян цатгалан биш. Ухаантай, чинээлэг, ёс суртахуун нь эвдрээгүй, насны хувьд 50 насыг зооглоод байгаа иргэн Ходорковский сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц, сайхан ярьж, олныг ч мэдэж байна. Гэхдээ тэр Орост хэн нэгэнд хэрэгтэй юу?

Мөнгөний хүүдий, улс төрч, зохиолч эсвэл философч гэдгийн алинаар нь ч биш харин засаглалын төлөөх тэмцлээс ухамсартайгаас зайлсхийсэн, шоронд өнөө хэр сууж байгаа найз нөхөд, хамт ажиллагсаддаа хор хөнөөл учруулахаас юу юунаас илүүтэйгээр айж байгаа хүн гэдэг утгаараа тэр хэрэгтэй юу? Мэдээж найз нөхөд, хамт ажиллагсаддаа бол хүн гэдэг утгаараа хэрэгтэй.

Ходорковский тэдэнд туслаж чадна, ядахнаа л тэднийг дэмжиж, туслахыг хичээх болно. Харин өнөөгийн манай сөрөг хүчнийхэнд тэр ямар ч ашиггүй.

Тэр одоо билэг тэмдэг байхаа больсон, яагаад гэвэл түүнийг Путин сулласан. Ходорковский ивээн тэтгэгч биш, ингэж чадахгүй, бас хүсэх ч үгүй байгаа. Үүнээс цааш зүгээр л амьдрал бий. “Тэр тайван амьдрах гавьяатай хүн”.