Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын комисс Эрээнд очиж, 600 шинэ автобусны чанар стандартыг шалгаж авна"

П.Зоригт, IKON.MN
2023 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНХАУ-ын "Yutong Bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус авахаар болсныг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өмнө нь мэдээлж байсан.

Эдгээр автобусыг худалдан авах ажиллагааны талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгөв. 

Тэрбээр хэлэхдээ "Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендерээ шалгаруулсан. Тодруулбал "Yutong Bus" компаниас 600 автобус авахаар болсон.

Энэ долоо хоногтоо ямар нэгэн маргаан гарахгүй бол ирэх долоо хоногоос гэрээгээ байгуулж, баталгаажуулна. 

Автобус нийлүүлэх ажилд Хятад улсын таван компани орсон. 

Шинээр оруулж ирэх автобуснуудыг Эрээнд хүлээж авах саналыг тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл улсын комисс Эрээнд очиж, шинэ автобуснууд стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж, авна. 

Эрээнд хүлээж аваад боломжтой гэж үзвэл Монголын хил рүү оруулна. Ингэхгүйгээр ногоон автобус шиг нэгэнт Монголын хилээр ороод ирсэн бол авч ч болохгүй, хаяж ч болохгүй байдалд дахин ормооргүй байна" гэв.