Сүүлийн жилүүдэд мөрийтэй тоглоом нь хүчтэй газар авч, улмаар хувь хүн, түүний гэр бүл болоод нийгэмд төрөл бүрийн хор нөлөө үзүүлсээр байна. Гэвч мөрийтэй тоглоомчид үүний үр дагаврыг ухамсарлах бус зугаа цэнгэл, хобби болгон чөлөөт цагаараа тоглодог гэж өөрсдийгөө буруу ойлгосноор маш олон золиосын үндэс суурийг тавьдаг.
Иймд нийгэмд сэрэмжлүүлэг болгох үүднээс мөрийтэй тоглоомын донтолтын хор уршиг болоод түүнийг даван туулах арга замуудыг та бүхэнд хуваалцаж байна.
Тогтвортой ажилтай, гэр бүлтэй, дунд эргэм насны иргэн Х мөрийтэй тоглоомын ертөнцөд татагдан оржээ. Эхэндээ энэ нь энгийн зугаа цэнгэл мэт байсан бөгөөд хааяа казинод зочилдог байв. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мөрийтэй тоглоомд улам илүү шунан татагдах болжээ. Донтолт нь гүнзгийрэх тусам гэртээ болон ажил дээрээ өөрийн үүрэг хариуцлагыг үл тоомсорлож эхлэв.
Тэр казинод олон цагийг өнгөрөөж, удаа дараалсан хожигдлын дараа бүх зүйлийг эргүүлэх том ялалт ирнэ гэдэгт итгэсээр. Энэ байдал нь даамжирч, найз нөхөд, гэр бүлээсээ мөнгө зээлж, дараа төлнө гэж амлаж эхлэв.
Хэдий болих гэж олон удаа оролдсон ч мөрийтэй тоглоомоос салж чадахгүй л байлаа. Эхнэр нь түүний санхүүгийн асуудал болоод донтолтын талаар олж мэдээд түүний гэрлэлт сүйрч эхлэх нь тэр. Х-ийн ажлын гүйцэтгэл ч муудаж, ойр ойрхон ажил тасалж, ажлын бүтээмж муудсанаас болж ажлаасаа халагдахад хүрчээ. Орлогын эх үүсвэрээ алдах зуур өр нь хуримтлагдсаар байсан тул үнэт эдлэлээ зарж, хадгаламжаа шавхаж, туслахыг оролдсон цөөн хэдэн найз нөхдөө ч өөрөөсөө холдуулав.
Ингэж л тэр хэдхэн сарын дотор хайртай бүхнээсээ хагацаж, хэн ч биш нэгэн болон хоцорчээ.
Дээрх түүхээс та бүхэн мөрийтэй тоглоомд донтох нь хувь хүн болон тэдний хайртай хүмүүст ямар хор хөнөөлтэй болохыг ойлгож чадсан болов уу. Донтолтын сорилттой тулгарах үед тусламж, дэмжлэг эрэлхийлэх нь чухал гэдгийг ч мөн үүгээр батлан харуулж байна. Хэрэв та эсвэл таны ойр дотны хэн нэгэн мөрийтэй тоглоомын донтолттой тэмцэж байгаа бол мэргэжлийн хүмүүстэй холбоо барьж, дэмжлэг үзүүлэх нь тэднийг аврах гарц юм.
Мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх нь мөрийтэй тоглоомтой харилцах харилцаагаа зохицуулах идэвхтэй стратеги хэрэгжүүлэх, амьдралын эрүүл тэнцвэрийг хадгалах явдал юм. Мөрийтэй тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх зарим зөвлөмжийг хүргэж байна.
Харамсалтай нь хэдийнээ мөрийтэй тоглоомд донтсон бол дараах нийтлэг шинж тэмдгүүд илэрнэ.
Тэгвэл энэ донтолтоос хэрхэн ангижрах вэ? Хэрхэн иргэн Х шиг нөхцөл байдалд орохгүй байх вэ? Донтолтыг даван туулах арга замуудыг энд хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!