ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхцэцэг: Газраа чөлөөлсөн ч олон жил нөхөн олговор аваагүй, орон сууцандаа орж чадахгүй байгаа иргэд бий

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль"-ийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Газар чөлөөлөлтийн асуудал чухал. Гэхдээ хүний эрх зөрчигддөг. Газар чөлөөлөлтөд өртөөд газраа өгсөн иргэд олон жил нөхөн олговор аваагүй, орон сууцандаа орж чадахгүй тохиолдол байсан. Зарим нь өнөөдрийг хүртэл энэ хохирлоо барагдуулж чадаагүй. Газраа чөлөөлж байгаа иргэдийн нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэслэх нь чухал. 

Чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийн 70 хувийн саналыг авна гэсэн дэвшилттэй заалт энэ хуулийн төсөлд байна. Газар чөлөөлөлтийн нөхөн олговрыг зөвхөн журмаар зохицуулж байгаа нь учир дутагдалтай. Иргэн хувийн компанитай учраа олж, өөрөө нөхөн олговор олж авдаг. Энэ нь асуудал болдог. Орон байргүй болсон иргэдийн жишээ давтагдах вий гэсэн болгоомжлол байна" хэмээв. 

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Хуулиар эрх олгогдоогүй байхад хүний эрхэд халддаг байдал манай улсад маш их бий. Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал хууль эрх зүйн хүрээнд орж ирсэн. Гэхдээ төр оролцохгүй иргэдийг аж ахуйн нэгжтэй шууд харьцаарай гэхээр олон айл хохирч байна.

Ямар хэмжээний нөхөн олговрыг хэн хэзээ олгох вэ гэдэг асуудал бий. Хүний эрхийг хангасан журмуудыг батална" гэдгийг онцоллоо. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
hatuu hutuug uzeed [139.5.216.222] 2023/11/29
amidrald hurvuuj l yawaa iom baih
0 | 0 Хариулах
zochin [202.55.188.90] 2023/11/29
Газар чөлөөлөлтийн үнэлгээ нь аль дээр үеийн байрны үнэ м2 нь 1,5сая үнэтэй байх үеийнхээрээ байгаа нь ёстой хэрэг алга. Нэг үнэлгээний компани гэж нэг дураараа байгуулага гарч ирээд гайгүй байршилтай газрыг тээр холын уулын энгэрийн хазгай газрын үнээр үнэлж өгүүлэх гэж оролдож байна. Төсөл хэрэгжүүлж байгаа компанийн ажилтан нь зарим мэдлэг боловсролгүй хүмүүсийг хамаг тог цахилгааныг нь таслана, эсвэл зөвхөн энэ айлаас болж гудамжаар нь авах гэж байсныг болиулчихлаа энэ айлаа нүүхийг шаард гэж шургаж бусдын дунд хэрүүл маргааны асуудал үүсгэж байна. Зарим компани нь гудамж, хашаа хаалгыг нь хааж хашлага, шороо асгах зэргээр онцгүй онцгүй арга хэрэглэж байна. Одооны газар чөлөөлөлтийн үнэлгээ нь орон сууцжуулах биш гайгүй байршилыг захын байршилаар булааж аван солих процесс шиг л харагдаж байна.
4 | 0 Хариулах
zochin [202.55.188.90] 2023/11/29
Энэ хуулийг нь ашиглаад газрыг нь хямд авах санаархалтай хэсэг хувийн компани бүлэг этгээдүүд л овжин ашиглах нь одоогийн газар чөлөөлж барилга барих тендер авсан гаруудын яаж аягилж байгаагаас л харагдаж байна. Улсад юм барих гэж байна гээд хувьдаа гайгүй байршилтай айлуудын газруудыг авчихаж байна. Улс үнэлгээгээ жил болгон шинэчилэхгүй аль хэдэн арван жилийн өмнөх шигээ байлгаад байвал бараг уулын мухарын хоосон хашааны үнээр үнэлчихээд бид хуулиараа авах ёстой гэж дайрвал яах болж байнаа. Хотыг ийм болгосон гарууд нь хотын төвд тухалчихаад өндөр ашиг олоод байж байдаг. Төлөөсөнд нь бүгдээрээ түгжрээд ганцхан жилд хэдэн арван орон сууц барих хэдэн зуун сая долларын үнэтэй бензин шатаагаад түгжирч байдаг. Газар чөлөөлтөнд нэг их мөнгө өгчих гээд байгаа юм шиг. Тэр харамласан мөнгө нь бензин болоод л жил бүр ууршиж алга болсоор л байх юм даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.30] 2023/11/28
Батүүлийн үед газраа дээрэмдүүлсэн.
1 | 1 Хариулах
Зочин [202.9.40.39] 2023/11/28
Үүл бол коммунизмыг магтан дуулагч, час улаан коммунист хүний хүүхэд. Ленин багш энээ тэрээ гээд зөндөө олон коммунист шүлэг зохиолтой хүний хүүхэд. Үүлийн үс нь цагаан боловч доторх нь час улаан хүн. Дугаарын хязгаарлалт, автобусны карт, хүний эзэмшлийн газрыг нийгэмчилж авах арга гээд зөндөө олон коммунист арга барил нэвтрүүлсэн хүн.
2 | 3 Хариулах
Зочин [202.55.188.90] 2023/11/28
Оршин сууж байгаа иргэдийн 70 хувиар шийдэж байна гээд хэний ч газрыг, үл хөдлөх хөрөнгийг авах боломж бүрдэж байгаа юм байна. Таны газар, таны үл хөдлөх хөрөнгийг таны эргэн тойронд байгаа 3 айлын шийдвэрээр шууд авч болно. Ямар санагдаж байна? Тэр гурван айл нь дөнгөж өчигдөр ирж буусан айлууд ч байж болно. Зориуд танай газрыг авах гээд зохион байгуулалттайгаар ирж бууж ч болно.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.39] 2023/11/28
Сонгуулиар царцаа нүүж ирээд гэрийнх нь хаяг дээр өчнөөн олон танихгүй хүмүүс нэмэгдчихдэг. Яг түүн шиг цаасан дээр нүүдэл хийлгээд, цаасан дээрх хөрш оршин суугчдаас санал аваад, нөгөөдүүл нь газраа өгнө гэж "санал" гаргаад л газрыг нь булаах болно. Зөвхөн борчуудаар зогсохгүй, орон сууцны газрыг ч ингэж булааж чадна. Сонгуулийг сэвтэй болгож чаддаг хүмүүст энэ бол юу ч биш.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.113] 2023/11/28
Oron suuts gazar 2 iig ynegyi huvichilsan yavdal bol ene ulsiin dampuurliin yndes yoom. Heseg n bayajsanii tuloosiig odoo niiteeree eryyl mendeeree tolj bna
0 | 2 Хариулах
зайл МАНин хулгайчууд [66.181.160.87] 2023/11/28
МАНай газрын албаныхан үндэсэндээ газрын ченж болцон тууж байдаг болсон, нэг айлд ороол танайх газарт орсон улсын үнэлгээгээр хэдхэн сая болсон тиймээс газраа чөлөөл МАНай хулгайчын ийм орон сууцанд ор гэж хуцдаг.
7 | 0 Хариулах
Зочин [202.55.188.90] 2023/11/28
Газрыг нь худалдаад авч чадахгүй бол чацга царайлаад сууж бай. Хоёр айлын газрыг хоёр зуун саяар аваад дээр нь 60-70 айлын орон сууц барьж байгаа шүү дээ. Нэг айлын орон сууц багаар бодоход 150 сая, 60 айлын орон сууц 9 тэрбум. 9 тэрбум төгрөгийн орлого олох гэж байж 400 сая төгрөгөөр барилга барихад хамгийн чухал зүйл болох газраа авч чадахгүй бол барилга барьдаг компани гэж байх ч хэрэггүй. Одоо бүр төрөөр далайлгаж байгаад хүчээр авах хууль гаргуулж байгаа юм байна.
4 | 0 Хариулах
Zochin [5.180.121.234] 2023/11/28
Huuguud yavuul, Uhsen hatsanii chin nuhun tulbur,Orkuudaas asuuh yun shuud huuh heregtei
1 | 2 Хариулах
Latin49 [59.153.115.62] 2023/11/28
mungu uguh albatai ch bish er n ger horoolol bol huuli bus yum
0 | 7 Хариулах
Зочин [202.55.188.90] 2023/11/28
Гэр хорооллын газрыг хүчээр авах хууль баталвал ямар ч газрыг хүчээр авч болдог хуультай л болсон гэсэн үг. Тэр хуулинд борчуудын хороолол, эсгий гэр гэсэн өгүүлбэр орохгүй. Зүгээр л ойр тойронд нь оршин суугаа иргэдийн 70 хувийн зөвшөөрөл байвал л болно. Танай зуслангийн газрыг тойроод гурван айл нэмж буухад л чиний газрын хувь заяаг нөгөө 3 айл нь шийднэ гэсэн үг. Тэгээд нэг барилгын компани 4 айлын зуслангийн газар худалдаж авч байгаа нэртэйгээр чиний зуслангийн газрыг шууд л булаана. Чи хүссэн ч, эс хүссэн ч огт хамаагүй. Нөгөө гурван "айл" нь тэр барилгын компанийн ажилтан байж ч болзошгүй. Хажуу байрны чинь иргэдэд мөнгө амлаж байгаад танай байрыг ч нурааж газрыг нь авах санал гаргуулж болно. Чиний өмчийг чи биш, эргэн тойрны чинь хүмүүс мэдэж шийд гаргадаг болно.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.47.48] 2023/11/28
Хувийн өмчийг хуулиар хамгаалах ёстой!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.236] 2023/11/28
4 үеээрээ амьдрсан хашаагаад дээрэмдүүлсэнээс үхсэн дээр баилдгүи дээ ардын засаг алж хядаад дээрэм хиигээд 100 жил болсон одоо болсон
2 | 0 Хариулах