"Mobile Legends: Bang Bang" тоглоомын "M5 World Championship" буюу Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий "Wildcard" шатны сүүлийн тоглолтууд өнөөдөр Малайзад болж өндөрлөлөө.
Улмаар ДАШТ-ий "Group Stage"-д орох эрхийн төлөө Лаос улсын "Niightmare Esports" багтай өнөөдөр тоглож, 3-0 онооны харьцаатайгаар ялалт байгууллаа. Ингэснээр "Mobile Legends: Bang Bang" тоглоомын ДАШТ-ий хэсгийн шатанд тоглох Монголын анхны баг болж байна.
"Team lilgun" багийн бүрэлдэхүүнд М.Амармөрөн "Forbid", Б.Батболд "Ethan", М.Энхбат "Aizn", Т.Багабанди "Zxaura", Ч.Эрдэнэмөнх "Bebex" нар багтсан. Тоглолтын дараа багийн тоглогчид тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Манай баг Монгол Улсыг төлөөлөн "Mobile Legends: Bang Bang" тоглоомын төрлөөр анх удаа ДАШТ-д оролцож байна. Энэ хүртэл ирэхийн тулд бид маш их хичээсэн. Мөрөөдлөө биелүүлсэндээ баяртай байна. Цаашдаа сайн хичээх болно" хэмээн ярилаа.
"Mobile Legends: Bang Bang" тоглоомын дэлхийн аварга "Group Stage", "Knockouts" гэсэн хоёр шаттайгаар зохион байгуулагддаг. "Group Stage" шатанд шалгарсан шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглоно. Хэсэг бүрийн нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд "Knockouts" шатанд нугалааны журмаар тоглож, аваргын төлөө өрсөлдөх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!