Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннү гүрний үед холбогдох дурсгалуудаа буцаан авах хүсэлтээ илэрхийлжээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 11 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Манай улс ОХУ-ын Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннү гүрний үед холбогдох дурсгалуудаа буцаан авах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.  

100 жилийн тэртээд Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн судлаачид Сэлэнгэ аймгийн нутагт орших Ноён ууланд ХХ-р зууны анхны археологийн малтлага судалгааг хийж байсан билээ.

Тэрхүү археологийн олдвор нь Хүннү гүрний үед холбогдох дурсгалууд болохыг олж тогтоосон бөгөөд тухайн үеийн Монгол Улсын Шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ байгуулж байсан түүхтэй.

Өдгөө эдгээр үнэт олдвор нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагддаг.

Тэгвэл Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн судлан шинжлэх лаборатори, хадгалан хамгаалах музейтэй болсон. Буцаж ирэх нөхцөл заасан гэрээ ёсны дагуу Ноён уулнаас олдсон үнэт олдворуудаа улсдаа буцаан авах хүсэлтэй байгаагаа Соёлын сайд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Ноён уул 100 жилийн туршид” эрдэм шинжилгээний хурлын үеэр илэрхийлсэн байна. 

 

Эх сурвалж: Соёлын яам