Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Эмээлт дэх эрчим хүч нийлүүлэх том чадлын батарей хуримтлуурыг энэ сарын 27-нд сүлжээнд холбохоор болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Эмээлтэд шинээр байгуулж байгаа эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын зарим төрлийн туршилтууд амжилттай болсон байна. Уг туршилтыг энэ сарын 6-ны өдөр эхлүүлсэн тухай мэдээлж байв.

Том чадлын батарей хуримтлуурын байгууламжид өчигдөр техникийн комисс ажиллаж, арваннэгдүгээр сарын 27-нд сүлжээнд холбохоор төлөвлөжээ.

Эрчим хүчний 80МВт хүртэл чадал нийлүүлэх батарей хуримтлуурыг Сонгино дэд станцад холбох юм байна.

Ингэснээр оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах, ДЦС-уудыг “0” зогсолтод орсон үед эрчим хүч нийлүүлэх нөөцтэй болох нь.

Батарей хуримтлуурын нэг онцлог нь хамгийн хурдан үйлчлэлтэй буюу микросекундын дотор чадал нийлүүлэх боломжтой бөгөөд одоогоор литиум-ион төрлийн хувьд хамгийн энергийн нягт өндөртэйг мэргэжилтнүүд хэлж байсан юм.