Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тогтохсүрэн: Бүрэн эрхийнх нь хугацаа дууссан УИХ-ын есөн байнгын хорооны даргыг томилно

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "УИХ-ын есөн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. 

Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргын асуудлыг шийднэ. Байнгын хорооны дарга нарын тухайд бүлэг дотор өрсөлдүүлнэ. Байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил бөгөөд нэг удаа улиран сонгогдож болдог.

Бүлэг дотор байнгын хороо тус бүрээр өрсөлдөж, олонхын санал авсан хүн нэр дэвшинэ" хэмээв.