Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхүүд сарын хүнс авах мөнгөнийхөө 32 хувийг мах, долоон хувийг хүнсний ногоонд зарцуулж байна

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны гуравдугаар улирлын байдлаарх үзүүлэлтүүдийг танилцуулж байна. 

Дурдсан хугацаанд өрхийн дундаж орлого 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 447 мянгаар буюу 26.5 хувиар нэмэгдэв. Харин үнийн нөлөөллийг арилган тооцсоноор нэг өрхийн бодит орлого нь 1.3 сая төгрөг болж, өмнөх оноос 139 мянган төгрөгөөр өсжээ.

Түүнчлэн өрхийн сарын дундаж зарлага өмнөх оноос 484.1 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2.3 сая төгрөг болжээ. Хэрэв үнийн нөлөөллийг арилган тооцвол өрхийн дундаж бодит зарлага сард 1.4 сая төгрөг байна. 

Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 

  • 31.7 хувийг мах, махан бүтээгдэхүүн
  • 25.3 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн
  • 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг
  • 7.3 хувийг хүнсний ногоо эзэлж байна.

Хүнсний бус бүтээгдэхүүний зарлагын

  • 11.2 хувийг бэлэн хувцас, гутал
  • 10.8 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар үйлчилгээ
  • 5.9 хувийг харилцаа холбоо
  • 5.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгслийн зардал байна.
зураг
 
зураг