• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллуулах боломж бий. Судалж үзсэн"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Төрийн албан хаагч нар долоо хоногийн нэг өдөр зайнаас ажиллаж болно гэсэн өөрчлөлт орж ирж байна. Хэчнээн төрийн албан хаагч хамрагдах вэ?" хэмээв. 

Түүний асуултад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Цар тахлын үеийн зохицуулалтыг бид хийж үзсэн. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдыг зайнаас ажиллах журмаар хоёр жил ажиллуулж байсан. Тиймээс ийм боломж бидэнд байгаа гэдгийг хэлмээр байна.

Нийслэлийн төр захиргааны байгууллагад ажиллаж буй 3,000 албан хаагчийн хувьд өмнөх шиг ажиллуулах талаар судалсан. Бусад төрийн байгууллагын тухайд тооцоо судалгаа гараагүй байна" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг