Энэ өвөл гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээнд улсаас шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх эсэх талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа.
Тус хороо "Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэвийн мөрдөгдөнө. Айл өрхүүдийн шөнийн тарифыг хөнгөлөх чиглэлд төсөвт хангалттай мөнгө тусгасан байна. Гэхдээ өмнөх хуримтлагдсан өр төлбөр байгаа" гэв.
Эрчим хүчний яамнаас "Энэ өвөл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад суулгасан" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!