13:20 2023/10/16
Оршин суух газраасаа сураггүй алга болсон хүүг өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулжээ.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн шөнө шуурхай бэлэн байдалд цуглан эрэн хайх ажиллагааг явуулсан бөгөөд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу олж тогтоосныг мэдээлэв.
10:39 2023/10/16
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ өчигдөр (2023.10.15) гараад сураггүй алга болсон таван настай хүүг эрэн хайж байна.
Хүү гэрээсээ саарал өнгийн богино ханцуйтай цамц, хөх өнгийн биеийн тамирын өмд, эрээн пүүзтэй гарчээ.
Түүний содон шинж тэмдгийг тодруулбал 80-90 орчим см өндөр, халимаг үстэй, зүүн нүд нь бага зэргийн долир, туранхай биетэй.
Уг хүүхдийг харсан хүн байвал цагдаагийн байгууллагын 102, 94945828, 86067711, 99021549 дугаарт мэдэгдэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
13:20 2023/10/16
Оршин суух газраасаа сураггүй алга болсон хүүг өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулжээ.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн шөнө шуурхай бэлэн байдалд цуглан эрэн хайх ажиллагааг явуулсан бөгөөд иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу олж тогтоосныг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!