ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Nitopay цалинг шинэчиллээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 10 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Earned Wage Access буюу цалингийн урьдчилгааны үйлчилгээг апп-аар дамжуулан олгодог ажилтнуудад зориулсан санхүүгийн үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлэгч Нитотех ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхдалайтай ярилцлаа.

- Цалингийн урьдчилгаа буюу Earned Wage Access гэж юу вэ?

Сард цалин 1 эсвэл 2 удаа тавигддаг хэвшмэл ойлголтыг Nitopay эвдэж санхүүгээ удирдах арга барилаа өөрчлөх, ажилтан төвтэй санхүүгийн шийдлийг танилцуулж байгаадаа баяртай байна.

Сард 30 удаа ч цалингаа авч болох санхүүгийн эрх чөлөөг бид харилцагч компанийнхаа ажилчдад олгож байна. Одоогоос цалин буухыг хүлээх шаардлагагүй болсон.

Энэ нь ажилчдын санхүүгийн асуудлыг илүү хялбараар, хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар шийдвэрлэсэн, орлогоо хянах, төлөвлөх явцыг хялбаршуулсан дараагийн үеийн санхүүгийн үйлчилгээ юм. Энэ нь таныг ердийн цалингийн өдрөөс өмнө хуримтлагдсан цалингийнхаа тодорхой хэсгийг авах боломжийг олгоно.

Ажил хийдэг, цалин авдаг л бол та яагаад санхүүгийн асуудалтай байх ёстой гэж, өндөр хүүтэй, шимтгэлтэй зээлээр асуудлаа шийдэж ёстой гэж.

зураг
 

- Цалингийн урьдчилгаа өгөх нь компаниудад ямар давуу талтай вэ?

Тогтвор суурьшилтай ажиллана: Ямар ч компанид цалингийн урьдчилгаагаа авах хүсэлт, өргөдөл байнга гарч байдаг. Нягтлан, санхүүдээ өргөдөл гаргаад захирал хянаж үзээд цохолт хийж олголт хийдэг. Энэ үйл ажиллагааг хялбарчилж, дижитал шийдлийг л компанид олгож байгаа гэсэн үг. Тиймээс ажилчдын ажиллах урам зориг, хүсэл эрмэлзэл ихсэж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг.

Ур чадварт, шилдэг ажилчдыг татах: Өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээл дээр Nitopay-тэй байх нь танай компанийг өрсөлдөөнд ялах давуу талтай болгоно. Мөн энэ нь ажилчдаа боддог компани гэдэг мессежийг ажил горилогчдод өгдөг.

Ажлын бүтээмж сайжирна: Санхүүгээс шалтгаалсан, стресс, дарамт нь ажилтны анхаарал төвлөрөл, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Цалингийн урьдчилгаа нь гэнэтийн зардал эсвэл онцгой байдлын үед ажилчдад туслах үнэнч туслагч болдог.

Захиргаа, хүний нөөцийн ачаалал, зардлыг бууруулна: Түрүүн дурдсанчлан одоо гар аргаар явдаг цалингийн урьдчилгаа авдаг байдлыг дижиталжуулж, цалингийн систем, программтай нь холбогдон ажилладаг тул цалингаа түрүүлж авахтай холбоотой захиргааны зардлыг бууруулна. Ер нь шинэ үеийн менежмент бүхий компанид зайлшгүй байх ёстой зүйл гэсэн үг.

Ажлын байрны эерэг соёл: Nitopay санал болгох нь ажлын байрны эерэг соёлд эергээр нөлөөлдөг. Ажил олгогч нь ажилтнуудынхаа санхүүгийн сайн сайханд санаа зовж байгаа гэдэг нь тэдний хэрэгцээ, шаардлагыг харгалзаж үзэхэд идэвхтэй байдаг гэж боддог.

Санхүүгийн боловсролыг дээшлүүлж, өндөр хүү, шимтгэлтэй зээлээс татгалзах нөхцөлөөр хангана: Nitopay нь ажилчдын санхүүгийн боловсролд анхаарч, хариуцлагатай цалингийн менежментийг буй болгох зорилгоор жилд 2 удаа үнэ төлбөргүй сургалт ордог.

Удирдлага ба хяналт: Ажил олгогчид nito.one вебсайт дээрээс админ эрхээр ажилчдын мэдээлэл, цалин авах хэмжээ зэргийг ихэсгэх багасгах, батлах, зогсоох зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Мөн тайлан, нэхэмжлэх зэргээ хүссэн нөхцөлөөр харж, удирдах боломжтой. 

зураг
 

- Тэгвэл энэ үйлчилгээнд хэрхэн нэгдэж хэрхэн Nitopay апп хэрэглэгч болох вэ?

Хэрэглэгч болоход компани нь Нитотех ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, ажилтны мэдээллийг өөрийн зөвшөөрлийн хамт авснаар тухайн аж ахуйн нэгжийн ажилтнууд Nitopay апп-д нэвтрэх эрхтэй болно.

Цалин бодогдож, хуримтлагдах: Ажиллах тутам таны орлого хуримтлагдаж, таны бэлэн үлдэгдэл ажилласан цаг, гүйцэтгэлтэй уялдаатайгаар өсөх болно.

Апп-аас хүссэн үедээ цалингийн урьдчилгаагаа авах: Цалингаа авах хэрэгцээ шаардлага гарсан үедээ, бодогдсон цалингаасаа хэсэгчлэн эсхүл бүтнээр ч авах боломжтой.

Эргэн төлөлтгүй: Таны авсан цалингийн урьдчилгааны нийт дүн таны цалингаас автоматаар хасагдах буюу эргэн төлөлт хийх шаардлагагүй.

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

Баярлалаа.


Facebook: www.facebook.com/NITO.ONE/
Утас: 72722202
Апп татах: nitopay.mn/d.html

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.